С.Эрдэнэ: Хүү минь “Аав та хэн нэгнээс ямар нэгэн зүйл бүү гуйгаарай” гэсэн

2021-10-28 1036 0

#NoDoubleStandard хөдөлгөөний зохицуулагч Э.Одбаяр хорих 461 дүгээр ангид өлсгөлөн зарлаад 20 гаруй хонож байна. Хорих ангийн ерөнхий эмчийн зүгээс “Байдал нэлээд хүнд тал руу орлоо. Өлсгөлөнөө зогсоо” гэж хэлэхийг ар гэрийнхнээс нь хүссэн аж.

Тэгвэл УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэ 461 дүгээр цагдан хорих ангид очиж, хүүгээ эргэжээ. 

Тэрээр өөрийн цахим хуудаснаа “Хорих 461 дээр очиж хүүтэйгээ уулзахад сэтгэл үнэхээр хүнд байсан! Хүү маань аав та хэн нэгнээс ямар нэгэн зүйл бүү гуйгаарай. Энэ миний өөрийн маань сонгосон зам. Би тэмцлийнхээ эцэс хүртэл явах болно гэсэн! Түүний үг надад хатуу хүнд байсан ч би хүүгээрээ бахархах сэтгэл төрсөн..” хэмээжээ. 

Э.Одбаярын хувьд өөрийг нь хийгээгүй хэрэгт холбогдуулан шалгаж, өмгөөлөгчгүйгээр байцааж, цагдан хорьж байгаа хуулийн ялгамжтай байдлыг эсэргүүцэж өлсгөлөн зарласан юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Н.Учрал: Газрын тос боловсруулах үйлдвэр гацаанаас гарсан, одоо энэ эрчээ алдаж болохгүй

Ерөнхий сайд Н.Учрал Дорноговьд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрт ажиллажээ. Тэрбээр "На

2026-08-10

Э.Бат-Амгалан: Тухайн барилгынхаа 50-аас  дээш хувийг барьсан тохиолдолд иргэдээс захиалга авдаг болгоно

Орон сууцны хохирогчдын асуудлыг шалгах ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр боллоо. Барилга хот байгу

2026-08-06

Б.Дашпүрэв: 800 ам.доллар байсан АИ-92 төрлийн бүтээгдэхүүн 851 ам.доллар болж ирж байна

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахууны нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Тус яамны Төрийн

2026-08-06