Нийслэлийн өмчид бүртгэсэн орон сууцуудыг зорилтот бүлгийн иргэдэд олгоно

2021-10-27 599 0

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Р.Чингис өөр албан тушаалд шилжин томилогдож байгаатай холбоотойгоор ажлаас нь чөлөөлөх асуудлыг Тэргүүлэгчдийн хуралдаанд зөвшилцөхөөр танилцуулав.

Р.Чингис нь 2021 оны хоёрдугаар сард Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч, Нийслэлийн онцгой комиссын Шуурхай штабын даргаар томилогдсон бөгөөд өөр албан тушаалд шилжин ажиллахаар болсон тул өөрийн хүсэлтээ чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн байна.

Энэ үеэр Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан болон Тэргүүлэгчид Засаг даргын орлогч асан Р.Чингисийн дараагийн ажилд нь амжилт хүсэв.

Тэргүүлэгчдийн хуралдаанаар мөн нийслэлийн өмчид орон сууц бүртгэн авах тухай, нийслэлийн өмчид барилга, байгууламж бүртгэн авах тухай, Олон улсын арга хэмжээ зохион байгуулах тухай зэрэг асуудлыг хэлэлцсэн юм. Тодруулбал, Багахангай дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 129 айлын орон сууц нь 1972 онд Оросын цэргийн ангийн алба хаагчдын орон сууцны зориулалтаар ашиглалтад орсон. 2019 оноос улсын төсвийн хөрөнгө оруулалтаар их засвар хийсэн бөгөөд энэ оны 6 дугаар сард ашиглалтад оруулжээ.

Харин өнөөдөр уг орон сууцыг нийслэлийн өмчид бүртгэн авлаа. Цаашид “Нийслэлийн Орон сууцны корпораци”-д шилжүүлэн нийслэлийн зорилтот бүлгийн иргэдэд түрээслэх, түрээслээд өмчлөх зэрэг төслийн хүрээнд иргэдэд олгох аж. Мөн Баянгол дүүргийн 25 дугаар хороонд байрлах “Май таун” хотхонд хоёр орон сууцыг нийслэлийн өмчид бүртгэн авлаа.

Мөн “Азийн архитекторуудын форум-21” олон улсын арга хэмжээг хамтран зохион байгуулахыг нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид дэмжлээ. Уг арга хэмжээг 2022 оны 9 дүгээр сард зохион байгуулах бөгөөд Азийн 22 улсын төлөөлөл, Дэлхийн архитекторуудын холбооны төлөөлөл оролцох аж.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Говь-Алтай аймгийн Засаг дарга сар бүрийн 1-ний өдрийг “Үндэсний хувцасны өдөр” болгох захирамж гаргажээ

Говь-Алтай аймаг сар бүрийн 1-ний өдрийг “Үндэсний хувцасны өдөр” болгон зарлажээ. Улсын хэмжээнд х

2024-11-25

Хогийн цэгт хаясан 142 ширхэг “Төрсний гэрчилгээ”-г хураан авч, шинжилгээнд хүргүүлжээ

“Цагаан давааны хогийн цэгт их хэмжээний төрсний гэрчилгээ хаясан байна" гэсэн мэдээлэл олон нийтийн

2024-11-20

Л.Энх-Амгалан: Тэтгэврийн зээлийг 24 сараар олгодгийг 12  сар болгох саналыг Монголбанкинд хүргүүлсэн

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2024.11.19/ хуралдаанаар Ахмад настны тухай хуул

2024-11-19