“ГООЖИНГИЙН ӨНДӨР”-ийг заазлах биш хамгаалах цаг болжээ

2021-10-25 1095 0

Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод түүхийн дурсгалт байшин барилга ховор. 1921 оноос өмнө байгуулагдсан буюу 100 түүнээс илүү жилийн насжилттай 25 түүхэн дурсгалт барилга байдаг. Энэ нь маш цөөн тоо гэдгийг судлаачид хэлсэн нь бий.

Жишээлбэл, Чойжин ламын сүм музей, Богд хааны ордон музей, хуучин циркийн барилга, Дамбадаржаа хийд, Анхны холбооны байр, Улаанбаатар хотын музей, Гоожингийн өндөр зэрэг нэн даруй сэргээн засварлах шаардлагатай түүхэн барилгууд бий.

2019 оны байдлаар Улаанбаатар хотын түүх, соёлын үл хөдлөх дурсгалын бүртгэл мэдээллийн санд 217 дэсийн 479 дурсгал бүртгэлтэй байна. Үүнээс улсын хамгаалалтад 11, нийслэлийн хамгаалалтад 15, дүүргийн хамгаалалтад 121, Соёлын өвд шинээр бүртгэн авсан 91 дурсгал байгаа гэнэ.

Тэр ховор түүх дурсгалаа тоож үздэг, хамгаалдаг байгууллага болон хүн ч алга. Жишээлэхэд энэхүү “Гоожингийн өндөр” хэмээх түүхт барилгыг тоодог амьтан алга.

Монгол Улсын анхны Ерөнхий сайд Сайн Ноён хан Т.Намнансүрэнд зориулан наймдугаар Богд Жавзандамба 1914 онд бариулсан түүхтэй байшин. Монгол улсын анхны Ерөнхий сайдын сууж байсан барилга. Дараа нь Хаант Оросоос манайд өгсөн зээллэг болох мөнгө хөрөнгийг бүртгэж тооцоо хийхээр томилогдож ирсэн сургагч түшмэл Козин нэг хэсэг амьдарсан.

Тиймээс монголчууд Козин гэхийг монголчлон Гоожин гэж нэрийг нь дуудсанаар сууж байсан байшинг нь Гоожингийн өндөр гэх болсон түүхтэй.

Гэтэл тус барилга эдүгээ ийм л дүр төрхтэй болж. Тэр хавийн орон сууцны айлуудад ад болж, бүр гарын үсэг цуглуулан буулгах асуудал ярих болов. Уг газарт орон сууц үгүй юм гэхэд машины зогсоол барих сурагтай.

Уг нь бол түүхийн дурсгал ховортой манайд битгий хэл хэдэн мянган жилийн түүхтэй том хотуудад ч хуучны байшин бол түүхийн хамгийн үнэ цэнэтэй дурсгал. Гэвч манайхан түүхийн дурсгалдаа ийм л хүйтэн цэвдэг сэтгэлээр хандана. Өмнө нь Оросын хувьсгалчдын сууж байсан байшинг 1990-ээд оны сүүлээр буулгасан. /Хуучнаар Лениний музейн ард байсан/ Саяхан ганц хоёр жилийн өмнө Ерөнхий сайд Гэндэнгийн сууж байсан байшинг мөн буулгаж шилэн байшин барьж буй/ Уг байшинд Монголын хэлмэгдэгсдийн музей үйл ажиллагаагаа явуулж байв./.

Одоо ийнхүү “Гоожингийн өндөр” заазлуулахад тулаад байна. Энэхүү түүхэн дурсгалт барилгыг өнгөрсөн 2008 онд Нийслэлийн Засаг даргын 357 дугаар захирамжаар тус дүүргийн хамгаалалтад авсан байдаг. Хамгийн сүүлд 2018 онд уг байшинг нийслэлийн хамгаалалтад үлдээж, сэргээн засах тушаал, шийдвэр гарч байлаа. Гэвч одоог хүртэл зассангүй. Дахиад л буулгах асуудал хөндөгдөөд эхэлж.

Хэдийгээр Соёлын яамтай болсон ч цөөн хэдэн дурсгалт байшингийнхаа нэгийг ийнхүү заазлахдаа тулаад байгаа нь гутамшигтай.

Эх сурвалж: gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Улс тунхагласны түүхт 100 жилийн ойн барилдааны түрүү бөх 10 сая төгрөгийн бай гардана

Анхдугаар үндсэн хуулиа баталж Бүгд Найрамдах Улс тунхагласны түүхт 100 жилийн ой энэ онд тохиож бай

2024-11-22

“Талын түмэн адуу” фестиваль энэ сарын 21-нд болно

Хэнтий аймагт өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлж, жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх зорилгоор “Талын түмэн

2024-11-13

Дархан аварга А.Сүхбатыг нэг сая төгрөгөөр торгожээ

УИХ-ын гишүүн асан, Дархан аварга А.Сүхбат хоёр машин, арав гаруй хүний хамтаар Увс аймгийн Өндөрхан

2024-11-07