Эрүүл мэндийн яам халдвар аваад эдгэрсэн тохиолдлын тоог ДАХИН МЭДЭЭЛЭХГҮЙ

2021-10-22 1262 0

Эрүүл мэндийн яам өнөөдрөөс коронавируст халдвараар өвчлөөд эдгэрсэн тохиолдлын тоог мэдээллээсээ хасаж байна. Үүнийгээ “Эдгэрсэн тоог мэдээлэх шаардлагагүй” гэж тайлбарлажээ.

Өнөөдрийн байдлаар эдгэрсэн болон батлагдсан тохиолдлын тоо 160 мянга гаруйгаар зөрөөд байна. Өөрөөр хэлбэл, одоогоор халдвар аваад нийт эдгэрсэн тохиолдол 506,181 болоод байгаа бол улсын хэмжээнд 344,736 тохиолдол бүртгэгдээд байгаа юм.

Эрүүл мэндийн яам халдвар авсан нь зөвхөн PCR шинжилгээгээр батлагдсан тохиолдлын тоог мэдээлж байгаа бөгөөд түргэвчилсэн шинжилгээгээр эерэг гарсан эсвэл шинж тэмдэг илэрсэн иргэдэд шууд эмчилгээг эхлүүлж байгаа хэмээн тайлбарлаж буй. Харин өнөөдрөөс ийнхүү халдвар аваад эдгэрч байгаа иргэдийн тоо ч тодорхойгүй болж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Өрхийн эмнэлгүүд энэ амралтын өдрөөр ажиллана

Томуугийн идэвхжил нэмэгдэж байгаатай холбогдуулан нийслэлийн 150 өрхийн эрүүл мэндийн төв болон

2026-10-20

СОНИРХОЛТОЙ: Ихэр шар, цусан толботой өндөг аюултай юу?

Мэдэхгүй бүхэн хүний дайсан гэж нэг үг бий. Урьд нь өндөг шарж идэх үедээ цусан толботой эсвэл дав

2026-08-04

Ховд аймагт бүртгэгдсэн тарваган тахлын сэжигтэй тохиолдол батлагджээ

Ховд аймгийн Жаргалант суманд 2026 оны долоодугаар сарын 20-нд бүртгэгдсэн тарваган тахлын сэж

2026-07-24