Э.Ганцэцэг: Энэ оны гуравдугаар улирлын байдлаар гэмт хэргийн улмаас 354 иргэний амь хохирсон

2021-10-21 651 0

Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн статистик хариуцсан референт Э.Ганцэцэг шүүхээр шийдвэрлэгдсэн хэрэг маргаанд хийсэн дүн шинжилгээг танилцууллаа.

Тэрээр “Энэ оны гуравдугаар улирлын байдлаар Анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн нийт хэргээс дараах төрлийн гэмт хэрэг өссөн байна. Тодруулбал

  • гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг 27 хэргээр буюу 16.8 хувиар,
  • хахууль авах гэмт хэрэг 4 хэргээр буюу 14.8 хувиар,
  • хүүхдийн эсрэг гэмт хэрэг 10 хэргээр буюу 2.1 дахин,
  • цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт 2 хэргээр 25 хувиар тус тус өссөн.

Харин зарим төрлийн гэмт хэргийн тоо буурлаа. Эдгээр нь

  • хүнийг алах гэмт хэрэг 53 хэргээр буюу 26.9 хувиар,
  • бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг 1,047 хэргээр буюу 23.4 хувиар,
  • хулгайлах гэмт хэрэг 484 хэргээр буюу 35.6 хувиар,
  • дээрэмдэх гэмт хэрэг 105 хэргээр буюу 48.2 хувиар,
  • мал хулгайлах гэмт хэрэг 131 хэргээр буюу 38.3 хувиар,
  • авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг 234 хэргээр буюу 29.4 хувиар,
  • залилах гэмт хэрэг 51 хэргээр буюу 8.2 хувиар
  • улсын хилээр барааг хууль бусаар хил нэвтрүүлэх 25 хэргээр буюу 75.8 хувиар тус тус буурсан дүнтэй гарсан” гэлээ.

Түүнчлэн нийт гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар “Гэмт хэргийн улмаас нийт 10,025 хүн хохирогчоор тогтоогдож, 331 төрийн болон хувийн хэвшлийн байгууллагад 19.1 тэрбум төгрөгийн эд хөрөнгийн хохирлыг эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхээр шийдвэрлэсэн. Мөн 354 хүний амь нас гэмт хэргийн улмаас хохирч, 4,925 хүний эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр, хүнд гэмтэл учирсан” гэв. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Говь-Алтай аймгийн Засаг дарга сар бүрийн 1-ний өдрийг “Үндэсний хувцасны өдөр” болгох захирамж гаргажээ

Говь-Алтай аймаг сар бүрийн 1-ний өдрийг “Үндэсний хувцасны өдөр” болгон зарлажээ. Улсын хэмжээнд х

2024-11-25

Хогийн цэгт хаясан 142 ширхэг “Төрсний гэрчилгээ”-г хураан авч, шинжилгээнд хүргүүлжээ

“Цагаан давааны хогийн цэгт их хэмжээний төрсний гэрчилгээ хаясан байна" гэсэн мэдээлэл олон нийтийн

2024-11-20

Л.Энх-Амгалан: Тэтгэврийн зээлийг 24 сараар олгодгийг 12  сар болгох саналыг Монголбанкинд хүргүүлсэн

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2024.11.19/ хуралдаанаар Ахмад настны тухай хуул

2024-11-19