Э.Батшугар: Хоёр тэрбумын өрөө төлөхийн тулд УИХ-д ороогүй…

2021-10-21 792 0

УИХ-ын шинэ гишүүд болох Ц.Идэрбат, Э.Батшугар нар тангаргаа өргөснөөр бүрэн эрх нь хэрэгжиж эхэллээ.

Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон Э.Батшугар:

Дүүргийнхээ зам, сургууль, цэцэрлэгийн асуудлыг нь үе шаттайгаар шийднэ.

Юуны түрүүнд манай тойрогт ирц 49 хувьд хүрсэн нь чамлахаар тоо биш. Ажлынхаа үр дүнгээр намайг сонгосныг зөв гэдгийг батлан харуулах болно. Ярьж биш хийж үзүүлнэ.

Хоёр тэрбумын өрөө төлөхийн тулд УИХ-д ороогүй.

Миний хувьд “Жи Пи Морган” банкинд хөрөнгө оруулалтын банкираар ажиллаж байсан туршлагатай хүний хувьд Оюутолгойн гэрээний асуудал дээр бүхий л хүчээ дайчилж ажиллана.

Би МАН, МАХН-ын дэмжлэгээр бус Сонгинохайрханчуудын дэмжлэгээр гарч ирсэн. Ямар ч хүн аав, ээжийгээ хүндэлдэг. Манай аав төрийн гурван өндөрлөгийн нэг байсан, энэ утгаараа би ааваараа бахархдаг. Гэхдээ Э.Батшугар бол тусдаа хувь хүн.

Хэнтий аймгаас сонгогдсон Ц.Идэрбат “Анхныхаа чуулганд суулаа. Улс орон, ард түмнийхээ эрх ашгийн төлөө зүтгэх зарчмыг баримтлана. Сонгуулийн ирц хүрээгүй талаар надаас илүү СЕХ-ноос лавлаж асуух нь зүйтэй. Хэнтий аймагт хөрөнгө оруулалтын хэмжээ сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаа нь үнэн. Энэ бол Засгийн газраас Хэнтий аймгийг аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх гэсэн бодлогоо хэрэгжүүлж байгаа гэж харж байгаа” хэмээн сэтгэгдлээ хуваалцав.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Эрчим хүчний салбарын ажилчид зургаадугаар сарын 30-аас ажил хаялт зарлахаа мэдэгдлээ

Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооноос эрчим хүчний салбарын ажи

2026-06-19

“Эрдэнэс Монгол”-ын нэрийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” гэж өөрчилж, төрийн өмчит 14 компанийг татан буулгав

“Эрдэнэс Монгол” нэгдлийн бүтэц, зохион байгуулалтыг оновчлох, зардлыг бууруулах, үр ашгийг нэмэгдүү

2026-06-17

Өргөн хэрэглээний эмэнд чанарын шинжилгээ хийж эхэллээ

Өнөөдрөөс иргэдийн өргөн хэрэглэдэг, төрөөс төлбөрийг нь хариуцдаг болон Эрүүл мэндийн даатгалын сан

2026-06-16