УИХ-ын нөхөн сонгуулийн дүнг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд өргөн мэдүүллээ

2021-10-18 929 0

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Сонгуулийн Ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран тэргүүтэй гишүүд  бараалхаж УИХ-ын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн дүнг өргөн мэдүүллээ.

Сонгуулийн Ерөнхий хороо хамгийн олон санал авсан Ц.Идэрбат, Э.Батшугар нарыг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцсон тогтоол гаргасан байна.

УИХ-ын 18 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшигч Ц.Идэрбат нийт санал өгсөн сонгогчдын 73.03 хувь буюу 17,264, УИХ-ын 28 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшигч Э.Батшугар нийт санал өгсөн сонгогчдын 51.22 хувь буюу 28,537 санал авчээ.

Нөхөн сонгуулийн саналын хуудсыг нийт 148 хэсэгт 100 хувь гар аргаар хяналтын тооллого хийсэн бөгөөд санал тоолох төхөөрөмжийн дүн хяналтын тооллогын дүнтэй бүрэн тохирсон байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

З.Мэндсайхан: Оюутолгойн ногдол ашгийг бэлнээр тараах нь буруу гэж үзэж байгаа, Сангийн сайдын хувьд

Сангийн сайд З.Мэндсайхан Оюутолгойн ногдол ашигтай холбоотой асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө

2026-11-04

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцно

Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны арваннэгдүгээр сарын 4-нд боллоо. Аудитын байгууллагаас

2026-11-04

Б.Пүрэвдагва: Би Нийслэлийн МАН-ын даргад нэр дэвшинэ

Эрх баригч МАН-ын Нийслэлийн намын хороо ирэх арваннэгдүгээр сарын 7-нд Бага хурлаа хийж, шинэ дарга

2026-10-23