Манай улсад байгаа 800 мянган тун вакцины хугацаа арванхоёрдугаар сард дуусна

2021-10-14 745 0

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Чуулганы эхэнд Монгол Улс, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын зээлийн хэлэлцээр /ковид 19-ийн эсрэг  вакцинжуулалтын арга хэмжээ/ -ийн төслийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж байна.

Манай улсад байгаа 800 мянган тун вакцины хугацаа арванхоёрдугаар сард дуусах талаар УИХ-ын дарга Г.Занданшатар мэдээлсэн бол дахиад ч вакцин ирэх талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээлэв.

Иргэд вакциндаа идэвхтэй хамрагдахгүй эсвэл хандивлагч байгууллагууд нийлүүлэлтийн хугацаагаа бидний хүсэлтээр хойшлуулахгүй бол бид вакцины илүүдэлтэй болж, устгалд оруулж магадгүй байна.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:  Ямар вакциныг хэдий хэмжээгээр ямар үнээр худалдаж авах шийдвэрийг хэн гаргаж байгаа вэ. Вакцины бодлогоо тодорхой болгомоор байна. Одоо ирээдүйд хэдий хэмжээний вакцин нэмж авахаар төлөвлөж байгаа вэ. Түүнд хэдий хэмжээний хөрөнгө төлвөлөж байгаа вэ. Вакцин худалдан авах мөнгө байгаа юу эсвэл дахин зээл авах уу гэдэг асуултуудад хариулт авмаар байна.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд: Вакцины төлөлтийг Эрүүл мэндийн яам мэргэжлийн байгууллагатай хамтран гаргадаг. Бид зорилтот бүлэг буюу 18 дээш насны 2 сая гаруй хүн вакцин хийнэ гэж төлөвлөгөө гаргасан. Өнөөдрийн байдлаар 7.3 сая тун вакцины татан авалтыг хийсэн. Вероселл вакцины 4 сая тунг таван авсан, 2.5 сая Пфайзер вакцины худалдан авалтыг хийгээд байна.

УИХ-ын дарга Г.Занданшатар:

Вакцины менежментийг зөв хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Гурав дахь тунгийн хамрагдалтыг нэмэгдүүлэх шаардлагатай.

2.8 сая тун вакцин байгаагаас 800 мянган тун вакцин нь арванхоёрдугаар сард дуусна. Байгаа хэрэгцээнээсээ илүү тунгаа яах вэ, хугацаа нь дуусахаас өмнө хэрхэн тарьж дуусах вэ.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд:

Долоо хоног, улирал тутамд гэх мэтээр төлөвлөгөөтэй орж ирж байгаа.

Олон улсын гэрээ хэлэлцээр маш хатуу заалттай хийгддэгийн дээр яг тэдний өдөр ирнэ гэдэггүй нэгдүгээр, хоёрдугаар улиралд л өгнө гэдэг.

Ковакс хөтөлбөрийн вакцин хугацаанаасаа өмнө орж ирсэн учраас вакцины нөөц хэтрээд байна.

КОВАКС хөтөлбөрийн хувьд яг тэдний өдөр ирнэ гэж ирдэггүй. Сая АНУ-аас КОВАКС хөтөлбөрийн хүрээнд 890 мянган тун вакциныг хандивласан.

Вакцины их нөөцтэй байдал ажиглагдаж байна.

Дөрөвдүгээр улиралд ирэх вакциныг ирэх оны нэгдүгээр улирал руу шилжүүлэх хүсэлтийг хүргүүлсэн. Одоогоор сая гаруй тун хүлээж авах ёстойгоос ирэх он руу шилжүүлэх хүсэлтийг хүргүүлээд байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Г.Занданшатар: Ерөнхийлөгчийн шаардлага хангагдахгүй бол дахин хориг тавихыг үгүйсгэхгүй

УИХ 2025 оны төсвийн тухай хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж эхлээд байна. Хэлэлцүүлги

2024-11-22

УИХ өнөөдөр Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн хуульд бүхэлд нь хориг тавьсан. Тэгвэл өнөөдөр

2024-11-22

Л.Энх-Амгалан: Тэтгэврийн зээлийг 24 сараар олгодгийг 12  сар болгох саналыг Монголбанкинд хүргүүлсэн

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2024.11.19/ хуралдаанаар Ахмад настны тухай хуул

2024-11-19