“Хангай”, “Буянт-Ухаа 2” хорооллын оршин суугчдыг гэрээний сунгалтаа хийхийг зөвлөж байна

2021-10-14 803 0

Засгийн газрын 2021 оны Наймдугаар сарын 11-ний өдрийн ээлжит хуралдаанаас Төрийн өмчийн түрээсийн орон сууцанд амьдарч байгаа иргэдээс тавьсан асуудлыг шийдвэрлэх хугацаанд түрээсийн 5 жилийн хугацаа нь дуусч байгаа иргэдийн гэрээг шинэчлэн байгуулах, үргэлжлүүлэн түрээсээр амьдрах боломжийг БХБЯ, “ТОСК” ТӨХХК-ийн удирдлагууд олгохоор шийдвэрлэсэн.

Тиймээс “ТОСК” ТӨХХК-ийн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутагт байрлах “Хангай хотхон”, Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутагт байрлах “Буянт Ухаа-2” хороололд “Төрийн түрээсийн орон сууцанд орон сууц түрээслэх гэрээ”-тэй иргэдийн гэрээний сунгалтыг 2021 оны Наймдугаар сарын 10-ны өдрөөс эхлэн хийж байгаа.

Тодруулбал, түрээсийн орон сууцад хамрагдсан хот, хөдөөгийн нийт 1512 айлаас “Хангай” хотхонд 223, “Буянт-Ухаа 2” хороололд 564 айл амьдардаг. Тэгвэл “Хангай” хотхоны 223 айлаас 130 нь түрээсийн гэрээгээ сунгасан бол 71 нь түрээслээд өмчлөх гэрээг хийгээд байна.

Мөн “Буянт-Ухаа 2” хорооллын 564 айлаас 100 нь түрээсийн гэрээгээ сунгасан бол 344 нь түрээслээд өмчлөх гэрээг хийгээд байна.

Түрээсийн гэрээгээ сунгаагүй цөөхөн айл үлдээд байгааг албаны эх сурвалж мэдээлэв.

Тиймээс үлдсэн түрээслэгч та бүхэн 2021 оны Арваннэгдүгээр сарын 15-ны дотор даваа гарагаас баасан гарагийн 08:30-17:30 цагийн хооронд ирж, гэрээний сунгалтаа хийлгэх боломжтой бөгөөд үндсэн түрээслэгчид Иргэний үнэмлэх, Үл хөдлөх эд хөрөнгийн дэлгэрэнгүй лавлагаа /ТҮЦ машинаас авах/-г авч ирж, гэрээний сунгалтаа хийлгэхийг сануулж байна.

Холбоо барих утас: 89090017, 89090013

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Говь-Алтай аймгийн Засаг дарга сар бүрийн 1-ний өдрийг “Үндэсний хувцасны өдөр” болгох захирамж гаргажээ

Говь-Алтай аймаг сар бүрийн 1-ний өдрийг “Үндэсний хувцасны өдөр” болгон зарлажээ. Улсын хэмжээнд х

2024-11-25

Хогийн цэгт хаясан 142 ширхэг “Төрсний гэрчилгээ”-г хураан авч, шинжилгээнд хүргүүлжээ

“Цагаан давааны хогийн цэгт их хэмжээний төрсний гэрчилгээ хаясан байна" гэсэн мэдээлэл олон нийтийн

2024-11-20

Л.Энх-Амгалан: Тэтгэврийн зээлийг 24 сараар олгодгийг 12  сар болгох саналыг Монголбанкинд хүргүүлсэн

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2024.11.19/ хуралдаанаар Ахмад настны тухай хуул

2024-11-19