МҮБХ: Нэг бөхийн допингийн шинжилгээний хариу ирээгүй хүлээгдэж байна

2021-10-13 1025 0

Монголын Үндэсний Бөхийн Холбооноос 2021 оны наймдугаар сарын 17-ны өдөр Хүйн долоон худагт 512 бөхийн барилдаан зохион байгуулсан билээ.

Тус барилдаанд шөвгөрсөн 16 бөх болон өөрсдийн саналаар шинжилгээ өгөхийг хүссэн хоёр бөхөөс Монголын Допингийн Эсрэг Үндэсний Байгууллага шинжилгээ авсан юм.  Шинжилгээг наймдугаар сарын 18-ны өдөр БНСУ-ын итгэмжлэгдсэн лаборатори руу явуулжээ.

Өнөөдрийн байдлаар 17 бөхийн шинжилгээний хариу иржээ. Харин үлдсэн нэг шинжилгээний хариуг яаралтай ирүүлэх талаар асууж тодруулсан албан бичгийг Монголын Допингийн Эсрэг Үндэсний Байгууллагаас БНСУ-ын итгэмжлэгдсэн лаборатори руу 10 дугаар сарын 11 болон 13-нд тус тус илгээсэн байна.

Дэлхийн допингийн эсрэг байгууллагын холбогдох дүрэм журмын дагуу шинжилгээний хариу бүрэн ирэхээр МДЭҮБ-аас Монголын бөхийн холбоонд хариуг албан ёсоор өгөх юм байна. Ирсэн даруйд нь шинжилгээний талаарх мэдээллийг олон нийтэд нээлттэй хүргэнэ гэдгээ Монголын үндэсний бөхийн холбооноос мэдээллээ. Мөн хариу бүрэн ирж, мэдээлэх хүртэл монгол бөхийн нэр хүндийг сэвтээсэн хардлага, буруу мэдээлэлд автахгүй байхыг хүсье гэлээ. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

“Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа

“Дэлхийн адууны өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулсан Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх олон у

2026-08-10

Д.Нацагдоржийн ховор гар бичмэл, эд өлгийн зүйлс бүхий тусгай үзэсгэлэнг нээлээ

Их зохиолч, соён гэгээрүүлэгч Д.Нацагдоржийн амьдралын замнал, хэрэглэж байсан эд зүйлсийг цогцоор х

2026-08-07

Улсын заан Д.Алтанцоож энэ сарын 17-ны өдөр “Заан Жимни” автомашинаа гардан авна

“Бридж корпораци”-ийн зүгээс уламжлал болгон олгодог “Suzuki Jimny” автомашины эзнээр Үндэсний их

2026-08-03