“Squid Game”-ийг 111 сая хэрэглэгч үзэж, Нэтфликс компанийн түүхэнд шинэ дээд амжилт тогтоожээ

2021-10-13 948 0

Өмнөд Солонгосын “Squid Game” цуврал Нэтфликс компанийн түүхэнд хамгийн өндөр эрэлттэй контент болж бичигдсэнийг тус компанийн төлөөлөгч мэдэгджээ.

Есдүгээр сарын 17-нд нээлтээ хийсэн цувралыг өнгөрсөн хугацаанд Нэтфликсийн 111 сая хэрэглэгч үзсэн байна. Өмнөх дээд амжилтыг нээлтийн эхний 28 хоногт 82 сая үзэгчийг байлдан дагуулсан “Bridgerton” цуврал эзэмшиж байжээ.

“Squid Game”-ийн хувьд үүнээс богино хугацаанд илүү олон үзэгчтэй болж, өмнөх дээд амжилтыг эвдсэн байна.

Нэтфликс компани үзэлтийн тоог гаргахдаа тухайн контентыг 2 минутаас дээш хугацаагаар үзсэн тохиолдлуудыг тоолдог юм.

Үүнээс гадна Өмнөд Солонгосын цуврал дэлхийн 94 улсын Нэтфликсийн шилдэг 10 контентын жагсаалтын нэгдүгээрт бичигджээ. Мөн АНУ-ын топ жагсаалтын нэгдүгээрт бичигдсэн анхны Солонгос контент болсон байна.

Дэлгэцийн бүтээлүүдэд үнэлгээ өгдөг Rotten Tomatoes сайт “Squad Game” цувралд 91 хувийн оноо өгсөн нь маш сайн үзүүлэлт болжээ.

Видео стриминг үйлчилгээний Нэтфликс компани одоо 209 сая хэрэглэгчтэй бөгөөд үүний гуравны нэг орчим нь АНУ, Канадын зах зээлд байдаг. Компани цаашдаа дэлхийн хэмжээний тоглогч болохоор шаргуу ажиллаж байгаа.

“Squid Game”-ийн амжилт энэ зорилгод хүрэх боломжтойг харуулж байгааг Нэтфликсийн Солонгос, Зүүн Өмнөд Ази, Австрали, Шинэ Зеландын зах зээлийг хариуцсан дэд ерөнхийлөгч Ким Мин Юн ярьж байна.

“Бид анх 2015 онд Солонгосын уран бүтээлүүдэд хөрөнгө оруулахдаа K-контентын фэнүүдэд дэлхийн түвшний цувралууд хүргэх зорилт тавьж байсан. Өнөөдөр Squid Game бидний энэ мөрөөдлийг давуулан биелүүллээ. Дэлхий даяар зах зээлээ тэлэх манай стратеги зөв чиглэлд явааг Squid Game батлан харуулж байна” гэж тэр CNN сувагт ярьжээ.

Эх сурвалж: CNN

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Боксын олимпын эрхийн тэмцээнд Монголын долоон тамирчин өрсөлдөнө

Тайланд улсад боксын “Парис-2024” зуны олимпын наадмын эрх олгох сүүлчийн тэмцээн тавдугаар сарын 21

2024-05-08

М.Бадарч: “О.Хангай хоёулаа ДНХ-ийн шинжилгээ өгье, Ард түмэнд баатар болох гэж попроод яахав”

Улсын арслан М.Бадарчид холбогдох Монголын Олон улсын ба үндэсний Спортын арбитрын болон допингийн Д

2024-05-07

Улаан талбайд болох ялалтын парадад 9000 цэрэг, нисэхийн хоёр бүлэг оролцоно

Москва хотын Улаан талбайд болох ялалтын баярын гол парадад 9000 гаруй цэрэг офицер, 70 гаруй нэгжий

2024-05-06