“Тэнгэрийн энерги” бясалгалын төвөөс гараад сураггүй алга болсон эмэгтэйн цогцсыг олжээ

2021-10-12 1167 0

“Нийслэлийн Налайх дүүргийн 6 дугаар хороонд нүхнээс хүний цогцос олдсон, гаргахад тусламж хэрэгтэй байна” гэсэн дуудлагыг тус дүүргийн цагдаагийн хэлтсээс энэ сарын 11-ний өдрийн 16:45 цагт Онцгой байдлын албанд ирүүлжээ.

Дуудлагын дагуу тус дүүргийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид очиж, 4 метрийн гүнтэй нүхэнд байсан цогцсыг гарган тус дүүргийн цагдаагийн хэлтэст хүлээлгэн өгсөн байна.

Нийслэлийн Налайх дүүргийн 6 дугаар хороо, “Тэнгэрийн энерги бясалгалын төв” орчмоос Хан-Уул дүүргийн харьяат, иргэн О 2020 оны Долдугаар сарын 31-ний өдөр сураггүй алга болсон. Дээрх дөрвөн метрийн гүнээс олдсон цогцос нь уг сураггүй болсон иргэнийх болохыг цагдаагийн байгууллагаас урьдчилсан байдлаар тогтоожээ.

Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвөөс энэ талаар тодруулахад “Хэргийн газрын үзлэг дуусаагүй. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Үүний дараа мэдээлэл өгөх боломжтой” гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

ҮСХ: Улсын хэмжээнд гурван ихэр 315, дөрвөн ихэр 24 байна

Үндэсний статистикийн хорооноос 2025 оны байдлаар улсын хэмжээнд  18 хүртэлх насны нийт 18,249 ихэр

2026-05-01

Prius, Aqua зэрэг авто машинууд “Ногоон дугаар”-т хамрагдахгүй

Засгийн газраас хэрэгжүүлж буй “Чөлөөлье” санаачилгын хүрээнд цахилгаан хөдөлгүүртэй авто машины хэр

2026-05-01

Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна

Өнөөдөр "Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр" тохиож байна. Жил бүрийн дөрөвдүгээр сарын

2026-04-30