Гавьяат Г.Хонгорзул хүндийн өргөлтөөр хичээллэдэг байжээ

2021-10-10 1166 0

Монголыг дэлхийн олон оронд уртын дуугаараа танилцуулсан дуучин бол Монгол улсын гавьяат жүжигчин Г.Хонгорзул. Тэрбээр багадаа урлагаас гадна спортод их дуртай хүүхэд байжээ.

Түүний сонирхон хичээллэж байсан ганц спорт нь хүндийн өргөлт гэнэ.

Арван жилд байхаасаа л хичээллэдэг байсан энэ спортоор тэрбээр аймаг болон улсын чанартай тэмцээнүүдэд чамгүй амжилт гаргаж байсан гэдэг. Одоо бол зурагтаар гарч байгаа хүндийн өргөлтийн тэмцээнийг нойр хоолгүй үздэг гэнэ.

Тамирчны өргөж байгааг хараад нэг мэдэхэд өөрөө хөлөрчихсөн сууж байдаг хэмээн ярьсан нь бий. Харин түүний шүтээн нь хүндийн өргөлтийн тамирчин ОУХМ Н.Баярмаа гэнэ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Үндэсний их баяр наадмын өсвөрийн сурын харвааны шилдгүүд тодорлоо

Энэ сарын 5-ны өдөр эхэлсэн Үндэсний их баяр наадмын өсвөрийн сурын харваа өндөрлөж, шилдэг мэрг

2026-07-08

Наадмын нээлт, хаалтыг нийслэл, 21 аймаг, 9 дүүргийн төв талбай дээр LED дэлгэцээр шууд дамжуулна

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажилтай биечлэн танилцаж, зохи

2026-07-07

Монгол Улсын 21 дэх аварга Г.Эрхэмбаярт Гавьяат тамирчин цол хүртээнэ

Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч салбартаа олон жил үр бүтээлтэй ажилл

2026-07-03