Г.Уянга Хөгжим бүжгээс “хөөгдөж” байжээ

2021-10-10 1158 0

Манай төрийн түшээд дунд урлагийнхнаас дутахаар­гүйгээр дуулж хуурддаг хүн цөөнгүй. Нэг хэсэг бүр нийлж аваад “Төрийн түшээдийн түмэндээ барих бэлэг” гэж зохиомжит нэвтрүүлэгт хүртэл оролцдог байсан даа. УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай хулгайн дуу дуулан клипжүүлсэн хэрэгт “унаж” хэсэгтээ л дуулиан болж байлаа. Гишүүн асан кекүшюзан Д.Батбаяр эхнэр Баясгалантайгаа хамтран дуулж байсан гээд тоочоод байвал дуучин гишүүд мундахгүй.

Тэдэн дунд нэг онцгой хүн байсан нь УИХ-ын гишүүн асан Г.Уянга. Тэрээр “Эх үрсийн элч дуучин” Ноён Бондгортой хамтран “Чи бидэн хоёр” нэртэй уран бүтээл гаргаж байсан. Г.Уянгын хувьд энэ нь анхны уран бүтээл биш. Нэлээд хэдэн дуу дуулж, урын сангаа баяжуулаад байгаа тэрээр бага байхдаа дуулдаг бүжиглэдэг, урлаг уран сайхны ажилд тун сонирхолтой хүүхэд байсан гэнэ.

Хөгжим бүжгийн сургуульд шалгалт өгч тэнцсэн ч найз охиныхоо өмнөөс шалгалтад дахин ороод баригдаж, багш нарт хөөгджээ.

Урлагт орох үүд хаалгаа багадаа хаалгасан Г.Уянга улс төрч болсныхоо дараа л урлагт хөл тавилаа хэмээн найзууд нь хөөрч, зарим нь “Манай Уянгаа хөгжим бүжгээс хөөгдсөнийхөө хариуг авч байна” хэмээн цаашлуулж суусан гэдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Д.Нацагдоржийн ховор гар бичмэл, эд өлгийн зүйлс бүхий тусгай үзэсгэлэнг нээлээ

Их зохиолч, соён гэгээрүүлэгч Д.Нацагдоржийн амьдралын замнал, хэрэглэж байсан эд зүйлсийг цогцоор х

2026-08-07

Улсын заан Д.Алтанцоож энэ сарын 17-ны өдөр “Заан Жимни” автомашинаа гардан авна

“Бридж корпораци”-ийн зүгээс уламжлал болгон олгодог “Suzuki Jimny” автомашины эзнээр Үндэсний их

2026-08-03

Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно

Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр, Сөүлийн гудамжийг (Хүүхдийн зуу) энэ долоо хоногийн амралтын өдрүү

2026-07-24