Монголын хамгийн олон буюу 36 нэртэй хүн

2021-10-10 994 0

Хэд ч үзсэн уйддаггүй, дүр бүхэн нь амьтай цөөхөн уран бүтээлийн нэг бол “Тунгалаг тамир”. Энэ хосгүй бүтээлийн нэг шигтгээ болсон Дулмаа буюу СТА Дэлгэржаргалыг дэлгэцийн сайхан хүүхнүүдийн тоонд зүй ёсоор оруулдаг ч тухайн үед киноны багийнхан түүнийг хачин ихээр голдог байсан гэдэг.

Нярайлаад удаагүй, нүүрээрээ дүүрэн сэвхтэй ноомойхон бүсгүйг Дулмаагийн дүрийг гаргаж чадна гэдэгт үл итгэх олны хандлага Дэлгэржаргал гуайг хурцалж дүрээ амилуулахад нь тусалсан, гагц тус киноны найруулагч л түүнийг “Гунигтай нүд”-ээр нь онцолж бусдаасаа тас зөрөн Дулмаад зүтгүүлсэн тухай тэрээр дурссан нь бий.

Чингэж дэлгэцэнд мөнхөрсөн Дэлгэржаргал гуайн хувийн амьдрал ч сонин содноор дүүрэн юм билээ. Наймын найман хүүхдээ хүн болгож чадаагүй эцэг эх нь түүнийг төрөхөд нутгийнхаа эрдэм чадалтай гэсэн лам нарт хандаж, сар болгон хүүхдийнхээ нэрийг төдийгүй бууриа сольж байхаар болсон гэдэг.

Жилийн дөрвөн улирал биш бүр сар бүр нүүдэл хийн, сар бүр өөр өөр нэрээр охиноо дуудсаар гурван жилийг ардаа орхисны эцэст Дэлгэржаргал гэх нэр дээр тогтсон түүхтэй гэнэ. Тэгэхээр СТА Дэлгэржаргал гуай 36 буюу Монголын хамгийн олон нэртэй хүнээр тодорч буй юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

ХАВРЫН ХИТ-2025 тоглолт ганцхан удаа тоглоно

Өлзий телевизээс жил бүр зохион байгуулдаг  "Хаврын Хит-2025" нийтийн дуучдын нэгдсэн тоглолтын тов

2025-04-17

“Ла Си До”-ийн бэлэглэсэн сонгодог үдэш

Монгол Улсын Консерваторын багш Б.Энх-Амгалангийн үүсгэн байгуулсан “Ла Си До” сургалтын төвийн сура

2025-04-14

Дурсамж бүтээх “ДЭЛХИЙН ЦИРК МОНГОЛД-2025” эхлэхэд хоёрхон хоног үлдлээ

Хамгийн тод, гэгээлэг дурсамж болон үлдэх “Дэлхийн Цирк Монголд” тоглолт эхлэхэд ердөө хоёрхон хоног

2025-04-10