“Багш нарын цалинг улсын дундаж буюу 1.3 саяд хүргэх суурь нөхцөл бүрдэж байна”

2021-10-08 1418 0

Багшийн ажлын үнэлэмж, цалин хөлсний тогтолцоог өөрчлөхөөр 2022 оны төсвийн төсөлд дараах байдлаар тусгасан талаар БШУЯ-аас мэдээллээ.

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан “Багш нар орлого, үр дүнд суурилсан болон ур чадварын гэсэн хоёр төрлийн урамшуулал авдаг.

Энэ жилээс эхлэн “Чадварлаг багш” хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн. Үүнтэй холбогдуулж Сангийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, БШУ-ны сайд нарын хамтарсан тушаал гарсан. Үр дүн, ур чадварт суурилсан санхүүжилт хэрэгжвэл нийт багш нарын 30 хувийнх нь орлого бодитой нэмэгдэнэ гэж тооцоолж байна. Үр дүнгийн урамшууллыг өнөөдрийг хүртэл хавтгайруулж олгож, багш нар энэ урамшууллыг үндсэн цалингийн нэг хэсэг мэт хүлээж авч ирсэн.

Нэгэнт ийм ойлголт байгаа юм минь үр дүнгийн урамшууллыг нэг мөсөн цалингийн нэг хэсэг болгоё. Ингэснээр багш нарын суурь цалин нэмэгдэнэ. Суурь цалин нэмэгдсэнээр суурь цалингаас бодогддог нэмэгдлүүд ч бодитой нэмэгдэнэ.

Ингэснээр багш нарын суурь цалинг улсын дунджад хүргэх бодит үндэслэлүүд бий болж байна” гэв.

ҮСХ-ноос мэдээлснээр 2021 оны хоёрдугаар улирлын байдлаар нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин 1.3 сая төгрөг болж нэмэгджээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Иргэд ШТС-ын ойролцоох хяналтын камерын бичлэгийг шууд үзэж, дараалал байгаа эсэхийг шалгах боломжтой

Шатахууны хангамж, нийлүүлэлтийг хэвийн болгох Шуурхай штаб хуралдаж, цаг үеийн нөхцөл байдалтай хол

2026-10-19

Ирэх онд Эмээлтийн постыг Аргалант руу шилжүүлнэ

Багахангай-Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127 км төмөр зам барьсантай холбогдуулан хуучин Эмээ

2026-10-19

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10