Альфагаар өвдсөн ч дахин дельтагаар өвдсөн 16 мянган хүн байна

2021-10-08 1170 0

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан:

Нийт илрэх тохиолдолд дельта хувилбарын эзлэх хэмжээ 90-ээс их хувь байна. Олон улсад ч ийм байгаа. Учир нь вирус өөрөө мутацлагдсан гэсэн үг. Альфа хувилбараар халдварлаж өвдсөн хүн дараа нь дельта хувилбараар өвдөж болно.

Альфагаар өвдөөд дахиад дельтагаар өвдсөн 16 мянган хүн байна.

Гурав дахь тунтай холбоотой судалгаанууд хийгдэж байгаа. АШУҮИС, ХӨСҮТ болон нэгдсэн эмнэлгүүд дээр судалгаа хийгдсэн. Судалгааны үр дүнгээс харвал манай улсад хийгдэж буй дөрвөн төрлийн вакцины дараа коронавируст халдварын эсрэг дархлаа хангалттай хэмжээнд үүсэж байгаа.

Вакцины хос тунг хийлгэснээс хойш 14 дэх хоног дээр эсрэг биеийн титр хамгийн өндөр түвшинд тодорхойлогдож байна. Ингээд тодорхой хугацаа өнгөрөхөд сар сараар буурч байгаа учраас дархлаа сэргээх нэмэлт тунг хийж байгаа.

Халдварын гурав дахь давалгаа ёсдүгээр сарын сүүл, аравдугаар сарын эхний хоёр долоо хоногт оргил үедээ хүрч байна. Тархалтын тоо үүнээс хойш буурах хандлагатай байна” гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Н.Өсөхбаяр допингийн давж заалдах комисст хандан өргөдөл гаргажээ

Үндэсний их баяр наадмаар найм даван үзүүрлэсэн Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат Н.Өсөхбаяраас

2026-01-19

Хотын даргыг нийслэлийн иргэд сонгодог болох өргөдөлд 6597 хүн гарын үсэг зуржээ

Улаанбаатар хотын захирагчийг иргэдийн шууд сонгуулиар сонгодог болох тухай хуулийн төсөл санаач

2026-01-19

Ж.Чинбүрэн: ДОХ-ын халдвартай 12 иргэнийг хяналтаас алдсан нь үнэн

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн томуу, томуу төст өвчин болон холбогдох бусад асуудлаар мэдээлэл өгл

2025-12-25