З.Түмэн-Өлзий дэлхийн хамгийн олон шатар урласан хүнээр тодорч, Гиннесийн номд бичигдлээ

2021-10-07 1109 0

Соёлын Гавьяат зүтгэлтэн, Шилдэг зохион бүтээгч З.Түмэн-Өлзийн үүсгэн байгуулсан “Оюун ухааны олон улсын музей” дэлхийн хамгийн олон шатартай музейгээр шалгарч, Гиннесийн номд бичигджээ. Өдгөө уг музейд З.Түмэн-Өлзий гуайн урласан 400 гаруй шатар хадгалагдаж байна.

З.Түмэн-Өлзий гуай сүүлийн 55 жилийн турш шатар Монголоос гаралтай гэдгийг батлахын тулд төрөл бүрээр нь урлаж, цуглуулсаар иржээ. Тиймээс  монгол хүн дэлхийн хамгийн олон шатар бүтээж, дээд амжилтыг тогтоосон гэдгийг бүртгүүлэх хүсэлтийг 2019 онд Гиннесийн номд гаргажээ. Энэ цагаас хойш уг асуудлыг уйгагүй хөөцөлдөн, шатар бүрийн онцлогийг харуулсан зураг, дүрслэл, баримтат кино хийж бүх мэдээллийг цувруулан явуулжээ. Улмаар энэ оны наймдугаар сарын сүүлчээр З.Түмэн-Өлзий гуай Гиннесийн дээд амжилтыг албан ёсоор тогтоож чадсан тухай мэдээлсэн байна. Ийнхүү З.Түмэн-Өлзий 2019 оны дөрөвдүгээр сарын байдлаар нийт 438 төрлийн шатар урласнаараа дэлхийн хамгийн олон шатар бүтээж, цуглуулсан анхны хүнээр шалгарлаа.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

УИХ-ын ээлжит бус чуулган энэ сарын 07-ны өдөр чуулна

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өнөөдөр хуралдаж, "Ээлжит бус чуулган хуралдуулах шаардлагатай эсэ

2026-09-02

Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монголын багийн эхний алтан медалийг Улсын заан Д.Анар хүртлээ

Киргизстан улсын Чолпон-Ата хотын “Газпром” ордонд болж буй Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монгол үн

2026-09-02

Н.Учрал: Газрын тос боловсруулах үйлдвэр гацаанаас гарсан, одоо энэ эрчээ алдаж болохгүй

Ерөнхий сайд Н.Учрал Дорноговьд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрт ажиллажээ. Тэрбээр "На

2026-08-10