Ардын уран зохиолч П.Бадарчид “Сүлдэт багана” шагналыг гардуулжээ

2021-10-07 1358 0

МУСГЗ, Ардын уран зохиолч П.Бадарчийн хил, хилчдэд зориулан туурвисан 30 гаруй бүтээлд нь Хил хамгаалах байгууллагын тэргүүн дээд “Сүлдэт багана” шагналыг  олголоо.

Энэ үеэр Хил хамгаалах ерөнхий газрын удирдлагын зүгээс хилийн цэргийн формын хувцсыг дэслэгч цолны хамт түүнд өгсөн байна. П.Бадарч гуай тухайн цаг үеийн бага дэслэгч цолтой байсан ба өдгөө энэ цол хэрэглэгдэхээ больсон тул дэслэгч цолыг олгож байгаа юм байна.  

П.Бадарч 1971-1975 онд хилийн 0166 дугаар ангид соёлын төвийн даргаар бага дэслэгч цолтойгоор ажиллаж, хилчдэд урлаг, уран сайхнаар үйлчлэх үүргийг гүйцэтгэж байв.

Түүний “Нулимст борхон болжмор”, “Эх орны хилээс”, “Есөн эрдэнийн орон”, “Халх голын өглөө”, “Миний залуу нас дайны жилийн цэрэг явлаа”, “Дайны жилийн сувилагч” зэрэг эх орон, хил, хилчдийн тухай 30 гаруй шүлэг, найраглалыг  ард түмэн андахгүй мэдэх билээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10

“Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа

“Дэлхийн адууны өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулсан Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх олон у

2026-08-10

Боловсролын сайд Л.Энх-Амгалан “Pearson” компанийн удирдлагатай уулзлаа

Боловсролын сайд Л.Энх-Амгалан "Pearson" компанийн Мэргэжлийн боловсрол, ур чадварын асуудал хариуцс

2026-08-07