У.Хүрэлсүх: Одоо зүгээр халамж аваад суухгүй, ядаж тарьсан мод усалчихаад халамжаа ав

2021-10-04 718 0

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “ТЭРБУМ МОД” үндэсний хөдөлгөөний нээлт болж байна. Энэ үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх:

Бурханы сургаалд “Зовлонгоос ангижиръя гэвэл зовлонгийн шалтгааныг ол” гэсэн үг бий.

Цар тахлын цаад учир шалтгаан нь бид эх дэлхийгээ хайрлахгүй байна, эх дэлхий биднээс хариугаа авч байна.

Сүүлийн 30 жилд эх дэлхийнхээ хэвлийг ухсан. Ухаж чадсан юм бол ургуулж чадах ёстой. Уул уурхайн бүх ААН-үүд мод тарихад хувь нэмрээ оруулах ёстой.

Одоо зүгээр халамж аваад суухгүй. Ядаж бидний тарьсан модыг усалчихаад халамжаа ав.

Бүх сум, дүүрэгт цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж байгуулна.

Мод тарихынхаа хажуугаар бизнес хийе. Жимсний мод тарьсан ч, эмийн ургамлын мод тарьсан ч мод тарьсанд тооцогдоно. Чацарганы мод тариад чацарганаа гадагшаа экспортолно.

Дөнгөж сургуулиа төгссөн, ажил хийгээгүй хүүхэд “Алтан гадас” одон зүүчихээд явж байна. Үүний оронд мод тарьсан, байгаль орчноо хамгаалахад хувь нэмрээ оруулсан хүмүүст шагнал олгодог болно.

Үүнд зориулсан тусгай шагнал ч гаргана гэж төрийн тэргүүний хувьд бодож байна” гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

УИХ-ын ээлжит бус чуулган энэ сарын 07-ны өдөр чуулна

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өнөөдөр хуралдаж, "Ээлжит бус чуулган хуралдуулах шаардлагатай эсэ

2026-09-02

Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монголын багийн эхний алтан медалийг Улсын заан Д.Анар хүртлээ

Киргизстан улсын Чолпон-Ата хотын “Газпром” ордонд болж буй Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монгол үн

2026-09-02

Н.Учрал: Газрын тос боловсруулах үйлдвэр гацаанаас гарсан, одоо энэ эрчээ алдаж болохгүй

Ерөнхий сайд Н.Учрал Дорноговьд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрт ажиллажээ. Тэрбээр "На

2026-08-10