О.Хангай Г.Элбэг харцагын хандивын барилдаанд түрүүлжээ

2021-10-04 505 0

Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, үнэн зоригт, цогт гарамгай, улсын харцага, Монголын үндэсний бөхийн холбоо (МҮБХ)-ны тэргүүлэгч гишүүн Г.Элбэгийн эмчилгээнд зориулсан хандивын барилдааныг МҮБХ-ноос санаачлан амжилттай зохион байгууллаа.

Барилдаанд П.Бүрэнтөгс аваргаар магнайлуулсан улс, аймгийн алдар цолтой 128 зодоглосон бөгөөд улсын харцага О.Хангай түрүүлж, улсын өсөх идэр начин Ч.Батчулуун үзүүрлэн, их шөвөгт улсын харцага Д. Анар, аймгийн арслан М.Бэлгүтэй нар шалгарсан юм.

Дунд шөвгийн наймд Хөвсгөл аймгийн арслан Э.Баасанжав, Булган аймгийн арслан Э.Сумъяабат, Завхан аймгийн арслан Д.Батбаатар, Өвөрхангай аймгийн заан Ц.Бямба-Отгон нар үлдэв.

Барилдааны үеэр МҮБХ-ны тэргүүн, улсын заан Ц.Магалжав, гүйцэтгэх захирал, улсын гарьд И.Доржсамбуу нар тэргүүлэгч гишүүн, улсын харцага Г.Элбэгийн хүү аймгийн начин Э.Батсуурьт холбооны зүгээс хандиваа гардуулсан агаад дархан аварга Б. Бат-Эрдэнэ орон нутагт ажлаар явж байгаа тул МҮБХ-гоор дамжуулан хандив өргөлөө.

Мөн улсын аварга Н.Батсуурь, улсын аварга Г.Эрхэмбаяр, улсын арслан Ц.Содномдорж, улсын харцага, ардын багш Д.Сэрээтэр, тус барилдааны хөлийн цэц, улсын начин А.Алтанхуяг, цэргийн заан Н.Нямаа нарын бөхчүүд хүрэлцэн ирж, харцагадаа сэтгэлийн хандиваа өргөцгөөв. Улсын гарьд Д.Рагчаа, улсын начин Б.Одхүү нар мөн хандивт нэгдэж байгаагаа барилдааны үеэр уламжилсан юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Бурхан багшийн их дүйчин өдөрт зориулсан хүндэтгэлийн жагсаалыг зохион байгуулна

Бурхан багшийн их дүйчин өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх талаар Гандантэгчэнлин хийд болон буддын шашны

2024-05-16

“Бичин гарагийн хаант улс” кино 56.5 сая ам.доллар олсноор кассын орлогын жагсаалтыг тэргүүлжээ

“Бичин гарагийн хаант улс” кино нээлтээ хийсэн эхний долоо хоногтоо Хойд Америкийн зах зээлээс 56.5

2024-05-14

Өрсөлдөгч бөхөө тохойлдсон аймгийн арслан Ц.Адъяаг 100 мянган төгрөгөөр торгожээ

Цагдаагийн байгууллагаас нэр бүхий мэдээллийн сайтад 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдөр “Аймгийн ар

2024-05-14