Бүх нутгаар хур тунадас орохгүй, бага зэрэг дулаарна

2021-10-04 870 0

Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өдөртөө 10 хэм дулаан байна.

Багануур орчмоор: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Өдөртөө 8-10 хэм дулаан байна.

Тэрэлж орчмоор: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өдөртөө 5-7 хэм дулаан байна.

Өнөөдөр бүх нутгаар хур тунадас орохгүй, бага зэрэг дулаарна.

Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй.  Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 1-6 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 11-16 хэм, бусад нутгаар 5-10 хэм дулаан байна.

Цаг агаарын урьдчилсан төлөв: 5-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 6-нд баруун аймгуудын нутгийн баруун, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 7-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 8-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна.

Салхи 6, 7-нд Алтайн уулархаг нутгаар, 8-нд нутгийн баруун хагаст түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 13-18 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 8-13 хэм дулаан байна. 7-8-нд нутгийн баруун хэсгээр хүйтэрнэ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Төрийн тахилгатай Хөвсгөл нуурын их цэвэрлэгээний аян хоёр сар үргэлжилнэ 

Ерөнхийлөгчийн санаачилгаар Хөвсгөл нуурын их цэвэрлэгээний аяныг  энэ сарын 22-оос наймдугаар сар

2026-06-18

Согтуу жолооч автомашинтайгаа Энхтайваны гүүрнээс унажээ

Цагдаагийн байгууллагад энэ оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 06.00 цагийн орчимд ХУД-ийн 2 дугаар хо

2026-06-16

Аймаг, сумд дэнж хотойтол наадах дэлгэр их наадмын товоо зарлаж эхэллээ

Монгол түмний дархлаа, өв соёл болсон дэлгэр их наадам айсуй. Энэ жил тэгш ой нь тохиож буй аймаг, с

2026-06-16