Ахмадуудын 40 хувь нь тэтгэврийн зээлтэй байна

2021-10-01 1093 0

Өнөөдөр Олон улсын ахмадын өдөр тохиож байна. Тухайлбал, НҮБ-ын Ерөнхий Ассамблей 1992 оноос жил бүрийн энэ өдрийг Олон улсын Ахмадын баяр болгон тэмдэглэхийг тунхаглаж байсан билээ.  Энэ жилийн хувьд Монголын ахмадын байгууллагын түүхт 90 жилийн ой тохиож буй.

Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаагаар манай улсын хүн амын долоон хувийг өндөр настнууд эзэлдэг. Ахмадуудын 69 хувь нь хот болон аймгийн төвд амьдран суудаг бол 31 хувь нь хөдөө орон нутагт аж төрж байна. 

Түүнчлэн ахмадуудын 40 хувь нь тэтгэврийн зээлтэй бөгөөд эрчүүдийн 87 хувь нь цэргийн алба хааж байжээ. Монгол Улсад ахмад настнаа дэмжсэн нийгмийн даатгалын тэтгэвэр тэтгэмж, халамжийн тэтгэвэр, төрөлжсөн асрамжийн үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээ, эрүүл мэндийн үйлчилгээ, нийгмийн хөгжлийн үйлчилгээ зэрэг нийт  есөн төрлийн нийгмийн халамж, хөтөлбөрүүд хэрэгждэг аж.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Энэ удаагийн хязгаарлалт ямар нэгэн бүсчлэлгүйгээр 07:00-21:00 цагийн хооронд үйлчлэх онцлогтой

Энэ сарын 15-аас есдүгээр сарын 12 хүртэл автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөө

2026-08-04

Тээврийн хэрэгслийн шатахуун авах хуваарийг танилцуулж байна

Өнөөдрөөс эхлэн тээврийн хэрэгслүүд улсын дугаарын сүүлийн тэгш, сондгой орноороо календарийн тэ

2026-08-04

ОХУ шатахууны экспортын хоригоо 2027 оны нэгдүгээр сар хүртэл сунгажээ

ОХУ-ын Засгийн газар дотоодын шатахууны зах зээлийг тогтворжуулах зорилгоор бензин, дизель түлшний э

2026-07-31