2022 онд хүүхдийн мөнгийг 100,000 төгрөгөөс бууруулахгүй байх саналыг төсвийн төсөлд тусгажээ

2021-09-27 1041 0

Хүүхдийн мөнгийг 100,000 төгрөг болгосноор 2021 онд 1.2 их наяд төгрөгийг энэхүү тэтгэмжид зарцуулна. Тэгвэл 2022 оны төсөвт 1.4 их наяд төгрөг зарцуулахаар Сангийн яам төсвийн төсөлд тусгаж байгаа аж. Өөрөөр хэлбэл, хүүхдийн мөнгийг ирэх 2022 онд 100,000 төгрөгөөс бууруулахгүй байх саналыг төсвийн төсөлд тусгаж байгаа гэнэ. Энэ нь ирэх оны нийт халамжийн 47%-ийг эзлэх юм байна. 

Хүүхдүүдэд олгож байгаа тэтгэмжийн 30 орчим хувь нь шууд банкны хадгаламж руу орж байгаа бол 60 гаруй хувийг нь эцэг, эхчүүд нь авдаг. Ингэж шууд авч ашиглаж байгаа мөнгөний 20-30 хувийг зохисгүй хэрэглээнд, тухайлбал архи, согтууруулах ундаа худалдан авч байгаа хэмээх тооцоог Сангийн яам гаргажээ.

Тиймээс цаашид хүүхдийн мөнгөний тодорхой хувийг хуримтлуулах сонголт бий болгохоор хэлэлцэж байгааг Сангийн сайд Б.Жавхлан хэлэв. Уг хувилбарууд нь:

  • 0-5 насны хүүхдүүдэд 100,000 төгрөгийг бүтнээр нь олгох
  • 6-18 насны хүүхдүүдийн 100,000 төгрөгийг 50:50 эсвэл 20:80 зэрэг хувилбараар хуримтлуулах гэсэн сонголт бий болгох санал гарчээ.

6-аас дээш насны хүүхдүүд 50%-аа хадгалах сонголт хийвэл 18 нас хүрэхдээ 18-20 сая төгрөгийн хуримтлалтай болсон байх тооцоог гаргажээ. Энэхүү хуримтлагдах мөнгийг Ирээдүйн өв сангаар баталгаажуулах учраас бичилт төдий биш байна хэмээн Сангийн сайд тодотгов.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Иргэд ШТС-ын ойролцоох хяналтын камерын бичлэгийг шууд үзэж, дараалал байгаа эсэхийг шалгах боломжтой

Шатахууны хангамж, нийлүүлэлтийг хэвийн болгох Шуурхай штаб хуралдаж, цаг үеийн нөхцөл байдалтай хол

2026-10-19

Ирэх онд Эмээлтийн постыг Аргалант руу шилжүүлнэ

Багахангай-Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127 км төмөр зам барьсантай холбогдуулан хуучин Эмээ

2026-10-19

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10