Их аварга Ёкозүна Хакүхо М.Даваажаргал зодог тайлахаар шийджээ

2021-09-27 1099 0

Мэргэжлийн сүмогийн түүхэнд хамгийн олон рекордыг тогтоож, эзэмшсэн Их аварга Ёкозүна Хакүхо М.Даваажаргал өвдөгний бэртлийн улмаас зодог тайлахаар шийдвэрлэсэн байна. 

Энэ талаар Японы сонин, хэвлэлүүд нийтэлж эхэлжээ. Никкан спорт зэрэг спортын сонин болон телевизийн сувгуудаар баталгаатай эх сурвалжаас авсан мэдээлэл хэмээн нийтлэлийг цацаж байгаа аж.

Их аваргын хувьд энэ жилийн таван башёгоос Нагоя башёд л бүрэн барилдаж, 15 даваатай нэг ч унаагүй түрүүлж, 45 дахь түрүүгээ хүртэн өөрийн тогтоосон дээд амжилтаа шинэчилсэн. Дэвжээ эзэмших хүсэлтэй Хакүхо 2019 онд Японы иргэн болж байлаа. 

Хакүхо М.Даваажаргал Долдугаар сарын тэмцээнд өвдөг шороодолгүй түрүүлсэн ч өвдөгний гэмтэл бүрэн эдгээгүй байсан юм. Мөн намрын тэмцээнд зодоглоно гэж байсан ч дэвжээнд нь коронавирусийн халдвар гарсан тул барилдаагүй байна. 

Хакүхо М.Даваажаргал нь нийт 45 түрүү, 1187 даваа, дээд зиндаанд 1093 ялалт, Ёкозүна цолтой 84 башё зэрэг мэргэжлийн сүмо бөхийн маш олон рекордыг шинэчлэн тогтоосон билээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Д.Амарбаясгалан: Агаарын бохирдол, утааны асуудлаа салхинд найддаг ийм сайд 100 хоногийн дотор асуудлыг шийдэх үү?

Ардчилсан намаас долоо хоног бүрийн пүрэв гарагт 11:00 цагаас "4:11 мэдээллийн цаг" хэвлэлийн бага х

2026-01-29

Ахмадын тэтгэвэр нэмэхтэй холбоотой жагсаалыг улсын хэмжээнд зохион байгуулна

Монголын ахмадын холбооноос өнөөдөр ахмадын тэтгэврийн нэмэгдэлтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийл

2026-01-27

Н.Өсөхбаяр допингийн давж заалдах комисст хандан өргөдөл гаргажээ

Үндэсний их баяр наадмаар найм даван үзүүрлэсэн Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат Н.Өсөхбаяраас

2026-01-19