АН: Шаардлагыг биелүүлэхгүй бол ЗГ-ыг огцруулах тэмцлийг ирэх сарын 1-нд эхлүүлнэ, У.Хүрэлсүх уучлал гуй…

2021-09-23 450 0

УИХ дахь АН-ын бүлгээс УИХ, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд шаардлага, хүсэлт хүргүүллээ.

Мөн АН-ын бүлгээс аравдугаар сарын 1-ний өдөр үүсээд буй нөхцөл байдлыг эсэргүүцэж төв талбайд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулна хэмээн мэдэгдлээ.

Ардчилсан намын бүлэг дараах шаардлагыг тавьж байна:

  • Шатахууны зах зээлийн үнэ, импортыг бүрэн чөлөөлөх
  • ОХУ, БНХАУ хоёр улсад байгаа Монгол Улсын элчин сайд нарыг эгүүлэн татах
  • Андлалын хөшөө, усан оргилуур гэх мэт хөрөнгө оруулалт нэрээр хийж буй луйврыг зогсоох
  • Удаа дараа ёс зүйгүй үйлдэл гаргасан албан тушаалтнуудад хариуцлага тооцох гэсэн шаардлагуудыг биелүүлэхгүй бол аравдугаар сарын 1-нд Засгийн газрыг огцруулах бүх нийтийн тэмцлийг зохион байгуулна гэв.

УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга Д.Ганбат ”Нэгдүгээрт, УИХ-ын чуулганыг яаралтай эхлүүлж, асуудлаа шийдвэрлэх хэрэгтэй байна. Цар тахал болон шатахууны хомсдол үүссэн энэ үед гадаад, дотоодод зугаалаад явж болохгүй. Ковидын хууль гэдгээрээ далимдуулж бүх эрх мэдлийг гартаа авсан ч нэг удаа олигтой хуралдаж, асуудлыг шийдсэнгүй.

Хоёрдугаарт, өнөөдрийн үүссэн нөхцөл байдалд хүргэсэн Засгийн газар хариуцлагаа хүлээхийг шаардаж байна.

Гуравдугаарт, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд гуравдугаар сарын 1-ээс хойш МАН-ын 100 жил, үүний дараа удаа дараа одон медаль тараах, Ерөнхийлөгчийн сонгууль, уул овоо тахих нэрийдлээр халдварыг нэмэгдэхэд нөлөөлсөн. Тиймээс Монголын ард түмнээс гарч ирж уучлалт гуй” гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Л.Энх-Амгалан: Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн өөрчлөлтийг Засгийн газарт оруулна

УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Н.Батсүмбэрэл нар өчигдөр Төрийн ордонд мэдээлэл хийж, “Монгол Улсад хөдө

2024-12-24

П.Наранбаяр: Ямар ч шалтгаантай байсан хүүхдийг зодож болохгүй, 2025 оныг бид багшийн ёс зүйн жил болгон зарлаж байна

Өчигдөр цахим сүлжээнд (2024.12.23) сурагчаа алгадаж, өшиглөж буй багшийн бичлэг цацагдсан.  Арханга

2024-12-24

Тэтгэврийг 6 хувиар нэмэх Засгийн газрын тогтоол гарлаа

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд “Тэтгэвэр авагчийн тэтгэврийн хэмжээг өмнөх

2024-12-18