ХӨСҮТ: Шөнийн хөл хорио тогтоохгүй бол халдварын тохиолдол өдөрт 10 000-ыг давна

2021-09-22 685 0

ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайханы өгсөн мэдээллийг хүргэж байна.

ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан: Вакцины хос тун хийлгэсэн 2.1 сая хүний 100 мянга нь халдвар авчихсан байна. Нийт 270 мянган хүн гурав дахь тунг авснаас 1700 хүн халдвар авсан байна. Вакцин хүндрэл, нас баралтаас үр дүнтэй сэргийлэх ч халдвар авахгүй гэж ойлгож болохгүй.

Вакцины гурван тунтай ч халдвар авах эрсдэлтэй тул халдвар хамгааллын дэглэмээ үргэлжлүүлэн сахих хэрэгтэй байна.

Халдвар авч буй хүмүүсийн 70 хувь нь гэр бүлийн орчноосоо халдвар авч байна.

ХӨСҮТ-ийн зүгээс нийтийн хөл хөдөлгөөнийг хязгаарлах шаардлагатай гэсэн зөвлөмжийг хүргүүлсэн. ААН-үүд маань халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдүүлж ажиллах шаардлагатай байна.

Нийтэд чиглэсэн хариу арга хэмжээ буюу шөнийн хөл хориог хэрэгжүүлэхгүй, ААН-үүдийн цагийг хязгаарлахгүй бол дөрвөн долоон хоногийн дараа халдварын тохиолдол 9-10 мянгад хүрнэ.

Хариу арга хэмжээг авбал аравдугаар сарын эхээр халдварын тохиолдол буурах хандлагатай байна.

Эрүүл мэндийн яамны мэдээлснээр сүүлийн долоо хоногийн хугацаанд халдварын тохиолдлын тоо тогтмол 3000 дотор хэлбэлзэж байсан юм.

Тэгвэл сүүлийн 24 цагт халдварын  3416 /Улаанбаатарт 1896, орон нутагт 1518/ тохиолдол илэрч, 21-80 гаруй насны 14 хүн нас барлаа.

Өнөөдрийн байдлаар:

  • Хөнгөн 12156
  • Хүндэвтэр 6965
  • Хүнд 2027
  • Нэн хүнд 376 иргэн эмчлүүлж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Б.Амартүвшин: Аравдугаар сард сэтгэл зүйчийн үйлчилгээг давхардсан тоогоор 14600 суралцагч авсан байна

Нийслэл дэх Жендэрийн салбар хороо өнөөдөр хуралдаж, жендэрийн эрх тэгш байдлыг хангах бодлого, үйл

2025-11-07

Л.Цэеэрэгзэн: Цас цэвэрлэгээний техникүүд шинэчлэгдэж, цасыг хурдан, хялбараар цэвэрлэж байна

Цас орсонтой холбоотойгоор халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлэх ажлыг нийслэлийн хэмжээнд зохион

2025-11-07

“Өргөө” зочид буудлыг нийслэлийн өмчид эргүүлэн авах асуудлаар мэдэгдэл хүргүүллээ

Нийслэл алдагдсан өмч хөрөнгөө эргүүлэн авах ажлын хүрээнд нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч

2025-11-04