Амны хөндийг эрүүл байлгах, биеэ цэвэршүүлэх амархан

2021-09-19 603 0

Уг гарлын хувьд тайлагдашгүй түүхэн нууц байсаар ирсэн амин дэмийн эх булаг, цитрусын төрлийн “лимон” хэмээх гайхалтай жимсний үүх түүх дундаршгүй. Энэтхэг, Бирм, БНХАУ зэрэг улсуудад ургуулж эхэлсэн лимон жимсийг дэлхийн олон оронд эрүүл зөв амьдралын эх булаг болгон хоол хүнсэндээ хэрэглэсээр ирсэн өнө эртний түүхтэй билээ. Ингээд уламжлалт анагаах ухааны эм бэлдмэлд хэрэглэхээс эхлээд зүйл бүрийн ашиг тустай лимон жимсний үр ашгийг хүртэх хамгийн энгийн алхам болох “нимбэг”-тэй усны хэрэглээ болон бидний биед үзүүлэх эерэг нөлөөний талаарх дараах мэдээлэлд анхаарлаа хандуулна уу.

Биеийг цэвэршүүлнэ

Ходоодны үйл ажил­лагааг дэмжиж элгийг цэвэршүүлэхээс эхлээд элдэв бактерийг устгах, цаашлаад ходоод, хоол боловсруулах эрхтний элдэв эмгэгт өртөх эрсдлийг бууруулж биед хурсан хорт бодисыг гадагшлуулах сайн талтай.

Цусыг цэвэршүүлж, цусны даралтыг тогтворжуулна

Лимон нь калигаар нэн баялаг тул зүрх судасны өвчтэй хүмүүс хэрэглэхэд нэн тохиромжтой ба толгой эргэх, дотор муухай оргихыг багасгаж цусны даралтыг тогтворжуулах ба стрессийг багасгаж амраах үйлчилгээтэй гэнэ.

Амны хөндийг эрүүл байлгана

Лимонтой усыг мөн амны хөндийн эрүүл ахуйд сайн нөлөөтэй гэж үзэх нь бий. Буйлнаас цус шүүрэх зэрэг буйлны үрэвсэл элдэв эмгэгийн үед лимонтой ус, лимоны хальс, лимоны шүүсээр массажлах, амаа зайлах нь буйлны үрэвсэлт өвчинг намдааж, амны эвгүй үнэрийг дардаг гэнэ.

Жингээ хасахад тустай

Өглөө өлөн элгэн дээрээ лимонтой ус уух нь дээр дурьдсанчлан элгийг цэвэршүүлээд зогсохгүй жингээ хасахад тустай ажээ. Түүнчлэн лимоны шүүсийг бүлээн устай хольж зөгийн бал нэмж уух нь мөн л эрүүл мэндэд, жингээ хурдан хасахад эерэг нөлөөтэй юм байна.

Ханиадыг нам дарна

Амин дэмээр баялаг тул биеийн дархлааг сайжруулж ханиад томуунаас сэргийлэх байгалийн шалгарсан эм болно.

Ургийн өсөлт, хөгжилд эерэг нөлөөтэй


Жирэмсэн эмэгтэйн ургийн ясны бэхжилтэд сайнаар нөлөөлөхийн зэрэгцээ тархины өсөлт хөгжилт болон мэдрэлийн эсүүдэд эерэг нөлөөтэй гэнэ. Нэг ширхэг лимонд агуулагдах кали нь 48.3%, кальци 29.9%, фосфор 11.1% ба магни 4.4% буюу хамгийн өндөр агууламжтай тул байнга хэрэглэж заншвал зохих амин дэмүүдийн нэг юм.

Гоо сайхандаа санаа зоволтгүй боллоо

Лимон бол байгалийн гаралтай хүний биед нэн хэрэгцээт амин дэмүүдийг агуулсан гайхалтай жимс бөгөөд лимонтой усыг тогтмол ууснаар арьсны үхэжсэн эд эс сэргэж, яр шархлаа анихаас гадна С амин дэмийн агууламжаар баялаг тул үрчлээтэхээс сэргийлж, хар батга, хөгшрөлтийн эсрэг тэмцэх сонгодог бүтээгдэхүүн ажээ. Түүнчлэн сэвх толбыг бүдэгрүүлж, үснийхээ өнгийг өөрчилж мөн сэргээхэд хэрэглэдэг байна.

Эцэст нь:

Хэрэв та 70 хүртэлх кг жинтэй бол 1/2 лимоныг 250 мл усанд хийж өдөрт 2 удаа, харин 71 ба түүнээс дээш жинтэй бол нэг бүтэн лимоныг 250 мл усанд хийж өөрийхөө амталгаагаар уугаарай. Усаар арвижуулан хэрэглэсэн ч болно.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Т.Мөнхсайхан: Бусад иргэдэд ДОХ-ын халдвар халдсан эрсдэл байгаа юу, үгүй юу гэдгийг тогтоохоор газар дээр нь ажиллаж байна

Цэргийн төв эмнэлэгт бөөрний диализын аппаратад орсон иргэн ДОХ-ын халдвартай байсан. Тус иргэн нас

2024-11-21

Оны эхний 10 сарын байдлаар 48.446 малчин ЭМД-д хамрагджээ

ЭМДЕГ-аас 2024 онд шимтгэлээ өөрөө хариуцан төлөх 140,570 гаруй малчин иргэнийг ЭМД-д бүрэн хамрууда

2024-11-14

Туул, Сэлбэ, Улиастай голын уснаас бүгдээс нь хүний өтгөнд байдаг гэдэсний савханцар илэрч байна

Усны газраас Туул голд хийсэн шинжилгээний хариу, ус савлан үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд хийсэн ши

2024-11-14