Вакцинд тэсвэртэй “Mu” нэртэй шинэ хувилбарыг судалж байна

2021-09-02 1036 0

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас Колумби улсад анх илэрсэн коронавирусийн мутацлагдсан хувилбар болох “Mu” нэртэй шинэ хувилбарыг судалж байгааг мэдээлжээ.

Шинжлэх ухаанд B.1.621 нэрээр бүртгэгдсэн уг хувилбарыг “анхаарал татаж буй хувилбар” ангилалд оруулан судалж байгаа аж.

“Mu” гэх шинэ хувилбар вакциныг эсэргүүцэх чадвартай байж болзошгүй бөгөөд хувилбарыг бүрэн танихын тулд үргэлжлүүлэн судлах шаардлагатай гэж тайланд онцолжээ.

ДЭМБ одоогоор Альфа, Дельта, Бета, Гамма дөрвөн хувилбарыг “аюултай хувилбар” ангилалд оруулаад байгаа. Харин одоо шинээр өөр таван хувилбарыг “анхаарал татаж буй хувилбар” ангилалд оруулжээ.

Тэдний нэг нь “Mu” хувилбар бөгөөд анх Колумби улсад 2021 оны Нэгдүгээр сард илэрснийхээ дараа Өмнөд Америкийн бусад улсууд, Европт бүртгэгдсэн байна.

ДЭМБ-ын дэлхий даяар явуулсан нийт геномын судалгааны 0.1 хувьд “Mu” хувилбарын вирус илэрсэн бол Колумби улсад нийт бүртгэгдсэн халварын 39 хувьд хүрээд байгаа аж.

Ковид-19 өвчнийг үүсгэдэг SARS-CoV-2 вирус цагийн уртад маш олон удаа мутацлагдаж, хувирсан. Гэхдээ тэдгээрээс цөөн хэд нь эх хувилбараасаа илүү аюултайд тооцогдож байгаа юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Өмнөговь аймагт 200 орчим хүн хоолны хордлого авч, 150 гаруй нь хэвтэн эмчлүүлж байна

Өмнөговь аймгийн Цогтцэций суманд үйл ажиллагаа явуулдаг нэгэн уурхайд хоолны хордлогын сэжигтэй тох

2025-04-11

оны эхний 2 сарын байдлаар 1.3 сая иргэн ЭМД-ын хөнгөлөлттэй үнээр тусламж, үйлчилгээ авчээ

Энэ оны эхний 2 сарын байдлаар 1.3 сая иргэн ЭМД-ын хөнгөлөлттэй үнээр тусламж, үйлчилгээ авчээ.

2025-04-10

Улаанбаатар, Өмнөговь, Дундговьд улаанбурхан өвчний өвчлөл өндөр байна

ХӨСҮТ-өөс өнөөдөр Улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар  мэдээлэл хийлээ. Улаанбурхан өвчний 328

2025-04-04