Л.Энх-Амгалан: Нэг багш дээд тал 20 сая төгрөгийн орлого олох боломжтой

2021-09-01 3732 0

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан хоцрогдол болон тэгш бус байдлыг арилгах чиглэлд авч хэрэгжүүлэхээр төлөвлөж буй арга хэмжээний талаар “Улаан бал” нэвтрүүлэгт орох үеэрээ ийнхүү ярилаа. Хоцрогдлыг гурван жилийн хугацаанд арилгах бөгөөд сум, орон нутаг, сургуулийн онцлогт тааруулсан хоцрогдол арилгах хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан: Анги бүрт ямар бодитой хоцрогдол гарсныг үнэлж байна.  Хоцрогдол зөвхөн ковидоос хойно биш ковидын өмнө ч үүссэн байсан.

Багш нар, хэрэгцээтэй хүүхдүүдийг компьютер, бүх сургуулиудаа шилэн кабельтай болоход 300 тэрбум төгрөг шаардлагатай. Аравдугаар сарын 1-нээс өмнө бүх сургуулийн интернетийн хурд хоёр дахин нэмэгдэнэ.

Багш нар сум, орон нутгийнхаа онцлогт тааруулж хоцрогдол нөхөх төлөвлөгөөг бичиж ирүүлсэн. Бид үүнд зориулаад 600 орчим сургуулийн багш нарт хоцрогдлыг нөхөх төслөө хэрэгжүүлэхэд шаардлагатай 5-20 сая төгрөгийн санхүүжилтыг Дэлхийн банктай хамтран шийдэж байна.

Мөн medle.mn платформ дээр 47 мянган багш нараасаа нэг цахим хичээлийг 100 мянган төгрөгөөр худалдаж авч байна. Өвөрхангайд байгаа Даваасүрэн, Ховдод байгаа Цэцэгсүрэн гээд сайн багш нарын хичээлийг амьдарч байгаа газраас үл шалтгаан цахимаар үзэж, хоцрогдлоо нөхөж болохгүй гэж.

1-12 дугаар ангид нийт 15000 хичээл орж байгаа. Нэг багш хэдэн ч хичээл оруулж болно гэхээр нэг багш дээд тал 20 сая төгрөгийн орлого олох боломжтой.

Мөн энэ намар гэхэд сургуулийн насны хүүхдүүдтэй, цахилгаангүй байгаа айлуудыг тогтой болгох ажлыг Эрчим хүчний яамтай хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

У.Хүрэлсүх: Монголоо мандуулан хөгжүүлэхийн төлөө хамтдаа хүчин зүтгэцгээе

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн 2024-2025 оны шинэ жилийн мэндчилгээг хүргэж байна.

2025-01-01

Л.Энх-Амгалан: Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн өөрчлөлтийг Засгийн газарт оруулна

УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Н.Батсүмбэрэл нар өчигдөр Төрийн ордонд мэдээлэл хийж, “Монгол Улсад хөдө

2024-12-24

П.Наранбаяр: Ямар ч шалтгаантай байсан хүүхдийг зодож болохгүй, 2025 оныг бид багшийн ёс зүйн жил болгон зарлаж байна

Өчигдөр цахим сүлжээнд (2024.12.23) сурагчаа алгадаж, өшиглөж буй багшийн бичлэг цацагдсан.  Арханга

2024-12-24