Ерөнхийлөгчийн тэтгэлгээр 504 хүүхдийг дэлхийн шилдэг их дээд сургуульд суралцуулна

2021-08-31 646 0

“XXI зууны Монголын ирээдүй-2100 оюутан” хөтөлбөр болон олон улсын олимпиадад амжилттай оролцсон хүүхдүүдийг урамшуулахтай холбоотой Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоёр зарлиг гарсан талаар мэдээллээ.

Жил бүр 504 монгол хүүхдийг дэлхийн шилдэг ИДС-д суралцуулах Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөрт 2021-2022 оны хичээлийн жилээс эхлэн хэрэгжих юм байна.

Ингэхдээ тухайн жилийн ЭЕШ-д харьяалах сум, хороондоо хамгийн өндөр оноо авсан 504 хүүхдийг сонгох аж. Сонгон шалгаруулж, нэгдүгээр курст нь суралцуулангаа олон улсын их дээд сургуулиудын бэлтгэл хөтөлбөрт сургана. Дараа жил нь хэлний шалгалтдаа тэнцэж, босго давсан 50 хүүхдийг дэлхийн шилдэг их дээд сургуульд суралцуулах, үлдсэн 450 хүүхдийг гадаадын их дээд сургуульд суралцуулах эрх олгох юм байна.

Энэхүү тэтгэлэгт хөтөлбөр нь 330 сум, 171 хорооны хүүхэд бүрт нээлттэй юм. Тус хөтөлбөрийг Боловсролын зээлийн сангаас санхүүжүүлэх бөгөөд жил бүр хоёр тэрбум төгрөгийг зарцуулахаар төлөвлөөд байна.

Мөн дэлхийн шилдэг 100 ИДС-д суралцах эрх авсан иргэдэд сургалтын тэтгэлэг олгохоор зарлигт тусгажээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Говь-Алтай аймгийн Засаг дарга сар бүрийн 1-ний өдрийг “Үндэсний хувцасны өдөр” болгох захирамж гаргажээ

Говь-Алтай аймаг сар бүрийн 1-ний өдрийг “Үндэсний хувцасны өдөр” болгон зарлажээ. Улсын хэмжээнд х

2024-11-25

Хогийн цэгт хаясан 142 ширхэг “Төрсний гэрчилгээ”-г хураан авч, шинжилгээнд хүргүүлжээ

“Цагаан давааны хогийн цэгт их хэмжээний төрсний гэрчилгээ хаясан байна" гэсэн мэдээлэл олон нийтийн

2024-11-20

Л.Энх-Амгалан: Тэтгэврийн зээлийг 24 сараар олгодгийг 12  сар болгох саналыг Монголбанкинд хүргүүлсэн

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2024.11.19/ хуралдаанаар Ахмад настны тухай хуул

2024-11-19