Өнөөдөр дархлаажуулалтын 48 цэг ажиллана

2021-08-30 795 0

Улаанбаатар хотод өнөөдөр дархлаажуулалтын явуулын дөрөв, суурин 44 цэг ажиллана. 

Эдгээр цэгт 65 багийн 336 эмч, ажилтан ажиллаж, 6,220 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөөд байна. Өнөөдрөөс эхлэн зорилтот бүлгийн иргэдэд коронавирусийн эсрэг вакцины III тунг хийхээр болсон. Зорилтот бүлэгт 

  • 55-аас дээш насны,
  • боловсролын сургалтын байгууллагын багш, ажилтан,
  • эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал хийлгэсэн, хавдартай, ХДХВ, гепатитын В, С вирусийн архаг халдвартай, дархлаа дарангуйлах, гемодиализ эмчилгээнд хамрагддаг зэрэг эрсдэлт бүлгийн иргэд хамрагдана.

Мөн хөхүүл, жирэмсэн үедээ вакцинд хамрагдсан эмэгтэй, хариу арга хэмжээний багийн гишүүн болон хүндэтгэх шалтгаантай иргэд багтаж байгаа юм.

Нийслэлийн хэмжээнд өчигдөр вакцины I тунд 162, II тунд 553, III тунд 272 буюу нийт 987 иргэнийг дархлаажуулжээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74 хувь, II тунгийн хамралт 69.1 хувь байна.

Түүнчлэн 2,669 жирэмсэн эх, 12-15 насны 56,735, 16-17 насны 23,454 хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагджээ.

Дархлаажуулалтын цэгийн байршлыг танилцуулъя.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Өмнөговь аймагт 200 орчим хүн хоолны хордлого авч, 150 гаруй нь хэвтэн эмчлүүлж байна

Өмнөговь аймгийн Цогтцэций суманд үйл ажиллагаа явуулдаг нэгэн уурхайд хоолны хордлогын сэжигтэй тох

2025-04-11

оны эхний 2 сарын байдлаар 1.3 сая иргэн ЭМД-ын хөнгөлөлттэй үнээр тусламж, үйлчилгээ авчээ

Энэ оны эхний 2 сарын байдлаар 1.3 сая иргэн ЭМД-ын хөнгөлөлттэй үнээр тусламж, үйлчилгээ авчээ.

2025-04-10

Улаанбаатар, Өмнөговь, Дундговьд улаанбурхан өвчний өвчлөл өндөр байна

ХӨСҮТ-өөс өнөөдөр Улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар  мэдээлэл хийлээ. Улаанбурхан өвчний 328

2025-04-04