“Андлалын өргөө” ба гавьяатуудын поз

2021-08-29 833 0

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн санаачилгаар баригдаж эхэлсэн “Андлалын өргөө” цогцолбор үүд хаалгаа нээж амжилгүй, дашин шог боллоо.

Уг нь тус “Андлалын өргөө” нь жилдээ 400 сая жуулчин төвлөрүүлэх төлөвлөгөөтэй ажлын нэг хэсэг байв. 400 сая байтугай нэг ч жуулчин татаж чадалгүй агаарт замхарсан тус өргөөг санагалзав уу, эс бөгөөс төр засгийн шийдвэрийг ёжлов уу МУГЖ Г.Золбоот, О.Бат-Өлзий нар ийн зургаа авхуулжээ.

Аялал жуулчлалыг эдийн засгийн тэргүүлэх чиглэл болгон хөгжүүлэх бодлогын хүрээнд Хэнтий аймагт түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажлыг дөрвөн суманд эхлүүлсэн. Үүний нэг нь, Батноров суманд барьсан Андлалын өргөө хөшөөт цогцолбор. Тэгвэл уг хөшөөг нураалаа. Энэ талаар БОАЖ-ын сайд Н.Уртнасан тайлбар өгөхдөө “Цогцолборын зураг төслийг Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Эрдэмбилэг агсан гаргасан. БОАЖЯ болон орон нутгийн ЗДТГ, “Хос санаа” компани гурвалсан гэрээ байгуулж, барилга угсралтын ажил 2018 онд эхэлсэн. Гэвч барилгын ажлыг хийх явцад зураг төслийг гаргасан зохиогч нь нас барж, оюуны өмчийн асуудал гарч ирсэн. Оюуны өмчөө ашиглуулах, эсэх асуудал талийгаачийн төлөөллөөс гарч, мөн олон нийтийн сүлжээгээр Андлалын хөшөөтэй холбоотой сөрөг мэдээллүүд цацагдаж эхэлсэн.

Д.Эрдэмбилэг агсны гэр бүлийн зүгээс оюуны бүтээлийн зохиогчийн эрхийн гэрээг цуцлах хүсэлт гаргасан байна. Энэ дагуу БОАЖЯ-наас 1.9 тэрбум төгрөгийг улсын төсөвт буцаан төвлөрүүлэх хүсэлтийг “Хос санаа” компанид хүргүүлэхэд улсыг хохиролгүй болгоно гэсэн албан бичиг ирсэн. Мөнгө нь ч улсын төсөвт орсон. Цогцолбор нураах зардлыг улсын төсвөөс гаргаагүй” хэмээсэн юм.

“Хос санаа” компани өдрийн дотор 1.9 тэрбумыг шилжүүлчихдэг, гаргасан зардал мөнгөө нэхэмжлэхгүй байгаа зэрэг нь иргэдэд хардлага төрүүлж эхлээд байгаа юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Бурхан багшийн их дүйчин өдөрт зориулсан хүндэтгэлийн жагсаалыг зохион байгуулна

Бурхан багшийн их дүйчин өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх талаар Гандантэгчэнлин хийд болон буддын шашны

2024-05-16

“Бичин гарагийн хаант улс” кино 56.5 сая ам.доллар олсноор кассын орлогын жагсаалтыг тэргүүлжээ

“Бичин гарагийн хаант улс” кино нээлтээ хийсэн эхний долоо хоногтоо Хойд Америкийн зах зээлээс 56.5

2024-05-14

Өрсөлдөгч бөхөө тохойлдсон аймгийн арслан Ц.Адъяаг 100 мянган төгрөгөөр торгожээ

Цагдаагийн байгууллагаас нэр бүхий мэдээллийн сайтад 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдөр “Аймгийн ар

2024-05-14