Хөвсгөл, Өмнөговь аймгуудад 3.6-4.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

2021-08-26 1139 0

ОБЕГ-ын өгсөн мэдээллээр өчигдөр гурван удаагийн газар хөдлөлт болсон байна.  Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Хачим” гэдэг газар өчигдөр 16:48 цагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй тухай сумын Засаг дарга мэдээлсэн байна.

Мөн Өмнөговь аймгийн Сэврэй сумын Сайншанд багийн “Шургуул” хэмээх газар 18:11 цагт 3.6, Баян-Овоо сумын Харзаг багийн “Бударгана” гэдэг газар 20:51 цагт 4.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ.

Сэврэй сумын нутагт болсон газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй бол Баян-Овоо сумынх бага зэрэг мэдрэгдсэн ба уг газар хөдлөлтийн улмаас ямар нэгэн хохирол учраагүй байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

З.Мэндсайхан: Оюутолгойн ногдол ашгийг бэлнээр тараах нь буруу гэж үзэж байгаа, Сангийн сайдын хувьд

Сангийн сайд З.Мэндсайхан Оюутолгойн ногдол ашигтай холбоотой асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө

2026-11-04

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцно

Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны арваннэгдүгээр сарын 4-нд боллоо. Аудитын байгууллагаас

2026-11-04

Б.Пүрэвдагва: Би Нийслэлийн МАН-ын даргад нэр дэвшинэ

Эрх баригч МАН-ын Нийслэлийн намын хороо ирэх арваннэгдүгээр сарын 7-нд Бага хурлаа хийж, шинэ дарга

2026-10-23