Л.Эрдэнэчулуун: Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 945 баар цэнгээний газар байна

2020-02-27 2726 0

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Агаарын бохирдолтой тэмцэх газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр НМХГ-ын дарга Л.ЭРДЭНЭЧУЛУУН “Нийслэлийн онцгой комисс хуралдаж, хотын даргын захирамж гарсан. Захирамжийн хэрэгжилт дээр НМХГ цагдаагийн байгууллагатай хамтран хяналт тавьж ажиллах бөгөөд түр зогсоох шийдвэр гарсан газруудад мэдэгдлийг хүргүүлж байна.

Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 945 баар цэнгээний газар, 310 дэн буудал, 87 саун, шашны 15 урсгалын 321 сүм хийд, 59 фитнесс клуб, 64 амралтын газрын үйл ажиллагааг 2020-03-30-ний өдрийг дуустал түр хугацаагаар зогсоосон.

Тус шийдвэрийг зөрчсөн аж ахуй нэгж байгууллага, иргэнд Зөрчлийн тухай хуулийн 6.5.15 дахь заалтаар иргэнийг 1 сая 500, аж ахуй нэгжийг 5 сая төгрөгөөр торгоно. Зөрчлийг давтан гаргасан тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авна. 

Зах худалдааны төвүүд, хүнсний дэлгүүрийн үйл ажиллагаа хэвийн явагдана. Худалдаа үйлчилгээний газрууд ариутгал халдваргүйжүүлэлтийг тогтмол хийх хэрэгтэй” хэмээв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Иргэд ШТС-ын ойролцоох хяналтын камерын бичлэгийг шууд үзэж, дараалал байгаа эсэхийг шалгах боломжтой

Шатахууны хангамж, нийлүүлэлтийг хэвийн болгох Шуурхай штаб хуралдаж, цаг үеийн нөхцөл байдалтай хол

2026-10-19

Ирэх онд Эмээлтийн постыг Аргалант руу шилжүүлнэ

Багахангай-Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127 км төмөр зам барьсантай холбогдуулан хуучин Эмээ

2026-10-19

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10