Орон нутгийн оюутнууд их, дээд сургуульд хэрхэн элсэх вэ?

2021-08-23 1109 0

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 88 их, дээд сургууль үйл ажиллагаа явуулж байна. Үүний 50 гаруй нь Монголын их, дээд сургуулийн консорциум (МИДСК)-д нэгдсэн байдаг аж.

 2021-2022 оны хичээлийн жилд орон нутгаас оюутнуудыг хэрхэн элсүүлэх талаар МИДСК болон Боловсролын үнэлгээний төвийн төлөөлөл багтсан Элсэлтийн комиссын гишүүн н.Батдорж дараах мэдээллийг өгчээ.  

  1. Элсэлтийн систем наймдугаар сарын 2-нд нээгдсэн бөгөөд наймдугаар сарын 23-нд бүртгэл хаагдана. Ингэснээр Элсэлтийн ерөнхий шалгалт өгсөн хичээлүүдэд авсан оноогоороо аль сургуульд, ямар мэргэжлээр элсэх боломжтой тухай жагсаалтыг гаргаж, сонгох эрхийг өгнө. Хамгийн ихдээ 10 мэргэжил сонгох боломжтой.
  2. Наймдугаар сарын 24-ний өглөө тухайн мэргэжилд та хэддүгээрт эрэмбэлэгдсэнийг гаргана. Хяналтын тоонд багтсан бол мэргэжлээ баталгаажуулна. Баталгаажуулалт 25-ыг дуустал үргэлжилнэ. 
  3. Хяналтын тоонд багтаж чадаагүй, дундаж оноотой болон анх бүртгүүлж амжаагүй хүүхдүүдэд боломж олгох зорилгоор наймдугаар сарын 26-ны өдөр МИДСК-ын элсэлтийн системийг дахин нээж, мэргэжил сонгох эрхийг нээнэ. Хоёрдугаар шатны мэргэжил сонгох хугацаа гурван өдөр үргэлжилж, хаагдана. 
  4. Наймдугаар сарын 29-нд эрэмбэлж, хяналтын тоонд багтсан хүүхдүүд хөтөлбөрөө баталгаажуулна.
  5. МИДСК-аар дамжин элссэн хүүхдүүдэд есдүгээр сарын эхээр Элсэлтийн эрхийн бичиг олгоно. Энэ дагуу тэнцсэн сургуультайгаа холбогдож, гэрээгээ байгуулж, элссэнээ баталгаажуулах юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

“UB food festival-2026” олон улсын хоолны өдөрлөг энэ сарын 17-26-ны өдрүүдэд болно

Монгол болон олон үндэсний хоолны соёлыг иргэд, жуулчдад таниулах зорилготой "UB food festival-2026"

2026-04-16

Монгол Улсад цагаан будаа тариалах төслийг дахин эхлүүлжээ

Япон Улсын Тояма дахь Өргөмжит консул К.Фүжишигэ "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөө

2026-04-15

Хөшөө үнссэн эрд зургаан сарын хорих ял оноожээ

Одоогоос жил гаруйн өмнө Америкийн влоггер Жонни Сомали дэлхийн хоёрдугаар дайны үед япончуудын бэлг

2026-04-15