Даатгалаараа үнэгүй авах эмнэлгийн тусламж, үйлчилгээнүүд

2021-08-07 1251 0

Иргэн даатгуулагч танд ЭМД-ын сангаас 100 хувь бүрэн хариуцах Амбулаторийн тусламж, үйлчилгээний талаар танилцуулж байна.

2021 оны Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл (ЭМДҮЗ)-ийн 03 дугаар тогтоол батлагдан энэ оны 3-р сараас хэрэгжиж эхэлснээр Амбулаторийн тусламж үйлчилгээг өмнө нь гурван оношийн хамааралтай бүлгээр зохицуулж байсныг 6 төрлийн 13 оношийн хамааралтай бүлэг болгож өргөтгөсөн. Мөн Амбулаторийн үйлчилгээг зөвхөн улсын эмнэлгүүд үзүүлдэг байсныг хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд ч мөн үзүүлэхээр зохицуулалтыг хийлээ. Ингэснээр улсын эмнэлгийн ачаалал болон иргэдийн хүлээлтийг бууруулах, эмнэлгийн байгууллагын хүртээмжийг нэмэгдүүлэхэд томоохон түлхэц болсон юм.

Иргэн, даатгуулагчийн дээрх бүх үзлэг, шинжилгээнд хамрагдах зардлыг ЭМД-ын сангаас бүрэн хариуцах буюу иргэд, даатгуулагчдаас хамтын төлбөр гарахгүй байх зохицуулалтыг хийсэн нь иргэдийг эрүүл мэндээс үүдэлтэй санхүүгийн эрсдэлээс хамгаалах боломжийг бүрдүүлж байгаа юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Өрхийн эмнэлгүүд энэ амралтын өдрөөр ажиллана

Томуугийн идэвхжил нэмэгдэж байгаатай холбогдуулан нийслэлийн 150 өрхийн эрүүл мэндийн төв болон

2026-10-20

СОНИРХОЛТОЙ: Ихэр шар, цусан толботой өндөг аюултай юу?

Мэдэхгүй бүхэн хүний дайсан гэж нэг үг бий. Урьд нь өндөг шарж идэх үедээ цусан толботой эсвэл дав

2026-08-04

Ховд аймагт бүртгэгдсэн тарваган тахлын сэжигтэй тохиолдол батлагджээ

Ховд аймгийн Жаргалант суманд 2026 оны долоодугаар сарын 20-нд бүртгэгдсэн тарваган тахлын сэж

2026-07-24