Бичлэгийг дэлгэнэ гэж сүрдүүлэн сүүлийн 2 жилд зургаан сая төгрөг авчээ

2021-08-07 1025 0

Цагдаагийн алба хаагчид иргэний биед халдаж буй бичлэг долдугаар сарын 29-нд цахим орчинд тархсан. Цагдаагийн байгууллагаас тухайн бичлэгт гарсан үйл явдлыг 2019 оны хоёрдугаар сарын 25-нд болсон гээд албан хаагчдыг ажлаас нь чөлөөлснийг мэдээлсэн.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар  дээрх бичлэгийн талаар   “Тухайн үед цагдаагийн байгууллагад  “Чингэлтэй дүүргийн гуравдугаар хороо, Улаанбаатар их дэлгүүрийн ард байрлах баарнаас нэр бүхий иргэд төлбөр тооцоо хийхгүй маргаан үүсгэж байна” гэх дуудлага бүртгэгдсэн. Энэ дагуу эргүүлийн албан хаагчид ажилласан.

Тухайн хэргийн талаар нэмж, шалгаж тодруулахад дуудлагаар очсон алба хаагчийг  нэг иргэн нь сандлаар цохисон. Улмаар цагдаагийн алба хаагчид иргэдтэй зүй бусаар харьцах процесс өрнөсөн байна.

Тухайн хоёр иргэний гэр бүл энэхүү бичлэгийг олон нийтэд дэлгэнэ гэж алба хаагчдыг сүрдүүлж, сүүлийн хоёр жил зургаан сая төгрөг авсан нь тогтоогдсон”  гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Төрийн тахилгатай Хөвсгөл нуурын их цэвэрлэгээний аян хоёр сар үргэлжилнэ 

Ерөнхийлөгчийн санаачилгаар Хөвсгөл нуурын их цэвэрлэгээний аяныг  энэ сарын 22-оос наймдугаар сар

2026-06-18

Согтуу жолооч автомашинтайгаа Энхтайваны гүүрнээс унажээ

Цагдаагийн байгууллагад энэ оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 06.00 цагийн орчимд ХУД-ийн 2 дугаар хо

2026-06-16

Аймаг, сумд дэнж хотойтол наадах дэлгэр их наадмын товоо зарлаж эхэллээ

Монгол түмний дархлаа, өв соёл болсон дэлгэр их наадам айсуй. Энэ жил тэгш ой нь тохиож буй аймаг, с

2026-06-16