Г.Ёндон: Дотооддоо бензин үйлдвэрлэдэггүй улсууд дундаа манайд хамгийн хямдхан байна

2021-08-03 827 0

Шатахууны үнийн асуудлаар Төрийн ордонд хэлэлцүүлэг зохион байгуулсан билээ. Хэлэлцүүлэгт УУХҮЯ, АМГТГ, Монголбанкны удирдлагууд, мэргэжилтнүүд, шатахуун импортлогч ААН-ийн төлөөлөл оролцсон юм.

Хэлэлцүүлгийн үеэр УУХҮ-ийн сайд Г.Ёндон дараах мэдээллийг өгөв.

2021 оны долоодугаар сарын 26-ны байдлаар дэлхийн улс орнуудад АИ92 шатахууны үнэ ямар байгааг судалж үзсэн. Кувейт, Туркменистан, Казакстан, Азербайджан зэрэг улсуудад шатахуун хамгийн хямд буюу 993 төгрөгөөс 1676 төгрөг хүртэлх байна. Энэ дөрвөн улс дөрвүүлээ олборлогч, өөрсдөө шатахуунтай улсууд.

1750 байх үед Монголд 1739 байсан.  Саудын Араб 1770, ОХУ 1915 төгрөг байна. Энэ хоёр улс хоёулаа шатахуун үйлдвэрлэдэг улсууд.

Үйлдвэрлэдэггүй улсууд дундаа манайд бензин хамгийн хямдхан байна гэв.

Харин “НИК” ХХК-ийн захирал н.Наранцогт дарга шатахууны үнэ ирэх 8-9 сард дахин нэмэгдэх хандлагатай байгаа талаар мэдээлэв.

Тэрбээр “Өнгөрсөн сарын 30-нд АИ-92 төрлийн авто бензиний үнэ литр тутамдаа 2050-2100 төгрөг болж өссөн юм. Энэ сарын эхнээс шатахуун импортлогч ААН-үүд шатахууны үнээ литр тутамд 300 төгрөгөөр нэмж, АИ-92 авто бензин 1740-1750 төгрөгийн үнэтэй болсон. Ийнхүү шатахууны үнэ энэ сард хоёр удаа нийт 600 төгрөгөөр өслөө.  Мөн дизель түлш нэг литр нь 2290 төгрөгөөс бүх шатахуун түгээх станцад 2490 төгрөг болсон юм.

Шатахууны жижиглэнгийн үнийг хэрхэн тогтоодог нь шилэн буюу ил тод байдаг. Энэ салбарт нэг компанийг монопол гэж иргэд буруу ойлгодог. 30 жилийн өмнө өрсөлдөөн бий болж, 30 орчим ААН үйл ажиллагаа явуулж байна.

Ирэх найм, есдүгээр сард үнэ дахиад ч нэмэгдэхээр харагдаж байна. Энэ өсөлтийг зах зээлийн зарчим гэж ойлгох хэрэгтэй,  иргэд маань өсөлтийг зөвөөр ойлгоорой. Компаниуд долоон сарын турш алдагдал  хүлээсэн” гэв

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Говь-Алтай аймгийн Засаг дарга сар бүрийн 1-ний өдрийг “Үндэсний хувцасны өдөр” болгох захирамж гаргажээ

Говь-Алтай аймаг сар бүрийн 1-ний өдрийг “Үндэсний хувцасны өдөр” болгон зарлажээ. Улсын хэмжээнд х

2024-11-25

Хогийн цэгт хаясан 142 ширхэг “Төрсний гэрчилгээ”-г хураан авч, шинжилгээнд хүргүүлжээ

“Цагаан давааны хогийн цэгт их хэмжээний төрсний гэрчилгээ хаясан байна" гэсэн мэдээлэл олон нийтийн

2024-11-20

Л.Энх-Амгалан: Тэтгэврийн зээлийг 24 сараар олгодгийг 12  сар болгох саналыг Монголбанкинд хүргүүлсэн

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2024.11.19/ хуралдаанаар Ахмад настны тухай хуул

2024-11-19