Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөхөөр эдгээр есөн эрхмийг томилжээ.
- Хууль зүйн бодлогын зөвлөхөөр А.Бямбажаргал
- Эдийн засгийн бодлогын зөвлөхөөр Б.Даваадалай
- Гадаад бодлогын зөвлөхөөр Э.Одбаяр
- Соёл, шашны бодлогын зөвлөхөөр Д.Бум-Очир
- Боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлогын зөвлөхөөр Ч.Лодойравсал.
- Ахлах зөвлөхөөр С.Лүндэг
- Эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөхөөр Т.Мөнхсайхан
- Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөхөөр Ц.Пүрэвхүү
- Хот, хөдөөгийн хөгжлийн бодлогын зөвлөхөөр О.Буяннэмэх нарыг томилжээ.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХУУЛЬ ЗҮЙН БОДЛОГЫН ЗӨВЛӨХ АЛТАНГЭРЭЛИЙН БЯМБАЖАРГАЛ:
Алтангэрэлийн Бямбажаргал нь 1991-2001 онд Д.Сүхбаатарын нэрэмжит 2 дугаар сургууль, 2002-2007 онд Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийг Эрх зүйч мэргэжлээр төгсөж, 2007-2009 онд Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуульд Хууль зүйн ухааны магистрын зэрэг хамгаалсан. БНСУ-ын Күкминий их сургуулийн Хууль зүйн сургуульд Хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан.
- 2007-2009 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд захирлын туслах, Гадаад харилцааны мэргэжилтэн,
- 2007-2021 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн дадлагажигч багш, ахлах багш, Дэд профессор,
- 2017-2021 онд Хууль зүйн сургуулийн дэд захирал, эрдэмтэн, нарийн бичгийн даргаар тус тус ажиллаж байсан.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЭДИЙН ЗАСГИЙН БОДЛОГЫН ЗӨВЛӨХ БАТСУУРИЙН ДАВААДАЛАЙ:
Батсуурийн Даваадалай нь 2007 онд Монгол Улсын их сургуулийн Эдийн засгийн сургуулийг Банкны эдийн засгийн мэргэжлээр төгсөж, АНУ-ын Нью Йорк хотын Колумбын их сургуульд Эдийн засгийн ухааны магистрын зэрэг, 2021 онд Монгол Улсын их сургуулийн Бизнесийн сургуульд докторын зэрэг тус тус хамгаалсан.
- 2007-2014 онд Монгол банкны Мөнгөний бодлого, судалгааны газарт эдийн засагч,
- 2013-2014 онд Дэлхийн банкны төв оффисын Зүүн Өмнөд Ази, Номхон далайн бүс нутгийн багт зөвлөх,
- 2015-2021 онд Дэлхийн банкинд эдийн засагч,
- 2021 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайдын зөвлөхөөр тус тус ажилласан.
- 2009 онд ХБНГУ-ын төв банкны “Улирлын зохицуулалт хийх арга зүй” сэдэвт сургалт,
- 2010 онд Швейцарын Холбооны Улсын төв банкны сургалтын төвд “Инфляцийн таамаглал болон мөнгөний бодлого” сэдэвт сургалт,
- 2011 онд Олон улсын валютын сангийн Санхүүгийн програмчлалын сургалт,
- 2012 онд Олон улсын валютын сангийн Макро эдийн засгийн төсөөллийн сургалтад тус тус хамрагдсан.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ГАДААД БОДЛОГЫН ЗӨВЛӨХ ЭРДЭНЭЦОГТЫН ОДБАЯР:
Эрдэнэцогтын Одбаяр нь 1998 онд ХБНГУ-ын Дрезден хотын Бертольт Брехтийн нэрэмжит гимнази, 1998-1999 онд ХБНГУ-ын Лайпциг хотын Штуудийн коллежийг төгсөж, 1999-2006 онд ХБНГУ-ын Дрезден хотын Техникийн их сургуулийг Америк судлал, философи, нийгэм, эдийн засгийн түүх чиглэлээр Олон улсын харилцааны магистрын зэрэг хамгаалсан. Итгэмжит дипломат цолтой. Англи, франц, герман, орос хэлтэй.
- 2006-2007 онд Гадаад харилцааны яамны Европын газарт мэргэжилтэн,
- 2007-2009 онд Гадаад харилцааны яамны Европын газарт Атташе,
- 2007-2009 онд Гадаад харилцааны яамны Европын газарт Монгол-Европын Холбооны Хамтын ажиллагааны хамтарсан хорооны Нарийн бичгийн дарга,
- 2009-2012 онд Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Элчин сайдын яамны 3 ба 1 дүгээр Нарийн бичгийн дарга,
- 2012 онд Гадаад харилцааны яамны Америк-Африкын газарт 1 дүгээр Нарийн бичгийн дарга,
- 2012-2018 онд Гадаад харилцааны яамны Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төвийн Захирлын үүрэг гүйцэтгэгч,
- 2016-2018 онд Гадаад харилцааны яамны Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд,
- 2018-2021 онд Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төвийн Гүйцэтгэх захирлаар тус тус ажиллаж байсан.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН БОДЛОГЫН ЗӨВЛӨХ ЧОЙМААГИЙН ЛОДОЙРАВСАЛ:
Чоймаагийн Лодойравсал нь 1993-1995 онд Монгол Улсын их сургуулийн Төрөлжүүлсэн тусгай сургалттай сургууль, 1995-1999 онд Монгол Улсын их сургуулийг Электроникийн инженер мэргэжлээр төгсөж, 1999-2001 онд Монгол Улсын их сургуульд Физикийн ухааны магистрын зэрэг хамгаалсан. Монгол Улсын их сургуульд (ХБНГУ-ын Эрдмийн солилцооны алба /DAAD/-ны Сэндвич хөтөлбөрөөр) Техникийн ухааны докторын зэргээ хамгаалсан, Монгол Улсын их сургуулийн дэд профессор. 1999 онд ХБНГУ-ын “Хонейвелл” ХХК-д Хонейвелл Плантскейп системийн программчлалын чиглэлээр, 2003 онд ХБНГУ-ын Карл Диүсберг төвд герман хэлний чиглэлээр мэргэжил дээшлүүлж, 2015-2016 онд БШУСЯ болон Сингапурын Темасек сангийн хамтран зохион байгуулсан Инженерийн боловсролын CDIO арга зүйн үндэсний сургагч багшийн сургалтад хамрагдсан.
- 1998-1999 онд “М-Си-Эс Электроникс” ХХК-ийн Дохиолол, автоматжуулалтын хэлтэст инженер,
- 1999-2000 онд “М-Си-Эс Интернэйшнл” ХХК-ийн Эрчим хүчний хэлтэст инженер,
- 2000-2001 онд “М-Си-Эс Электроникс” ХХК-ийн Автоматжуулалтын хэлтэст ахлах инженер,
- 2001-2002 онд МУИС-ийн Физик электроникийн сургуулийн Электроникийн тэнхимд дадлагажигч багш,
- 2002-2006 онд МУИС-ийн Мэдээллийн технологийн сургуулийн Электроникийн тэнхимийн багш,
- 2003-2005 онд ХБНГУ-ын Юүлих судалгааны төвд зочин судлаач,
- 2006-2008 онд МУИС-ийн Мэдээллийн технологийн сургуулийн Электроникийн тэнхимийн Эрхлэгч,
- 2008-2014 онд МУИС-ийн Мэдээллийн технологийн сургуулийн захирал,
- 2014-2019 онд МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн дэд профессор,
- 2019-2021 онд МУИС-ийн дэд захирлаар тус тус ажиллаж байсан.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОЁЛ, ШАШНЫ БОДЛОГЫН ЗӨВЛӨХ ДУЛАМЫН БУМ-ОЧИР:
Дуламын Бум-Очир нь 1993-1996 онд Монгол хэл, бичгийн дээд сургуулийг Монгол-англи хэлний багш мэргэжлээр, 1996-1997 онд Монгол Улсын их сургуулийн Гадаад хэл, соёлын сургуулийн герман хэлний курс төгссөн.
1996-1998 онд ХБНГУ-ын Боннын их сургууль болон Монгол Улсын их сургуулийн Монгол хэл, соёлын сургуульд Хэлбичгийн ухааны магистрын зэрэг, 1998-2000 онд Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэнд Хэлбичгийн ухааны докторын зэрэг, 2000-2001 онд ИБУИНВУ-ын Кэмбрижийн их сургуульд Нийгэм-соёлын антропологийн магистрын зэрэг, 2002-2006 онд ИБУИНВУ-ын Кэмбрижийн их сургуульд Антропологийн ухааны докторын зэргийг тус тус хамгаалсан.
- 1996-1998 онд Монгол хэл, бичгийн дээд сургуульд Англи хэл, монгол аман зохиол, монгол эртний уран зохиолын багш,
- 1998-2001 онд МУИС-д Ардын билиг зүй, эртний уран зохиолын багш,
- 2001-2002 онд МУИС-ийн Антропологи болон археологийн тэнхимийн дэд профессор,
- 2006-2008 онд МУИС-ийн Нийгэм-соёлын антропологийн тэнхимийн профессор,
- 2008-2009 онд МУИС-ийн Нийгэм-соёлын антропологийн тэнхимийн профессор ба Орлогч эрхлэгч,
- 2006-2012 онд Нээлттэй нийгмийн хүрээлэнгийн эрдмийн тэтгэлгийн судлаач,
- 2010-2015 онд МУИС-ийн Нийгэм-соёлын антропологийн тэнхимийн профессор ба Эрхлэгч,
- 2014-2015 онд ИБУИНВУ-ын Кэмбрижийн их сургуулийн Монгол ба Дотоод Ази судлалын төвийн зочин судлаач,
- 2015-2019 онд ИБУИНВУ-ын Лондон коллеж их сургуулийн Антропологийн тэнхимийн “Шинэ эдийн засагт үүсэж буй сэдвүүд” төслийн судлаач,
- 2021 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Соёлын сайдын ахлах зөвлөхөөр тус тус ажиллаж байсан.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН АХЛАХ ЗӨВЛӨХ СҮРЭНЖАВЫН ЛҮНДЭГ
1989-1999 онд Нийслэлийн 52 дугаар сургууль, 2000-2004 онд Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Компьютерийн техник, менежментийн сургуулийг төгсөж, 2012-2013 онд АНУ-ын Страйерийн их сургуульд магистрын зэрэг хамгаалсан.
- 2006-2009 онд УИХ-ын Тамгын газарт УИХ-ын гишүүний туслах,
- 2010 онд УИХ-ын Тамгын газарт УИХ-ын гишүүний зөвлөх,
- 2010-2011 онд Монгол Ардын намын даргын туслах,
- 2014-2017 онд Монгол Улсын Шадар сайдын Шадар туслах,
- 2017-2019 онд Монгол Улсын Ерөнхий сайдын Шадар туслах,
- 2020-2021 онд Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөхөөр тус тус ажилласан.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЭРҮҮЛ МЭНД, СПОРТ, НИЙГМИЙН БОДЛОГЫН ЗӨВЛӨХ АХЛАХ ЗӨВЛӨХ ТОГТМОЛЫН МӨНХСАЙХАН
1990-2000 онд Нийслэлийн 28 дугаар дунд сургууль, 2000-2006 онд Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийг Хүний их эмч мэргэжлээр төгсөж, 2013-2016 онд Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуульд Анагаах ухааны магистрын зэрэг, 2017-2020 онд Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуульд Анагаах ухааны докторын зэрэг тус тус хамгаалсан. Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Клиникийн профессор.
- 2014-2016 онд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Мэс заслын тасгийн дарга,
- 2016-2018 онд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Ерөнхий захирал,
- 2019-2020 Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Ерөнхий захирал,
- 2020-2021 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд,
- 2021 онд Монгол Ардын намын даргын зөвлөхөөр тус тус ажиллаж байжээ.
- 2006-2008 онд Гэмтэл согог судлалын үндэсний төвд Гэмтэл согогийн эмч,
- 2011 онд БНСУ-д Өвдөгний үе солих мэс засал,
- 2012 онд АНУ-д Дурангийн мэс засал,
- 2013 онд Франц улсад Удирдлагын менежмент,
- 2013 онд БНСУ-д Удирдлагын менежмент,
- 2015 онд Гэмтэг согог судлалын үндэсний төвд Гэмтэл согог судлалын Ахлах зэргийн эмчийн чиглэлээр тус тус мэргэжил дээшлүүлсэн
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, НОГООН БОДЛОГЫН ЗӨВЛӨХ ЦЭРЭНДОРЖИЙН ПҮРЭВХҮҮ
1991-2001 онд Нийслэлийн 23 дугаар дунд сургууль, 2001-2005 онд Монгол Улсын их сургуулийг Сэтгүүлч мэргэжлээр төгсөж, 2012-2014 онд АНУ-ын Калифорниа Интернэйшнл их сургуульд Олон улсын бизнесийн магистрын зэрэг хамгаалсан.
- 2005-2006 онд С1 телевизэд сэтгүүлч,
- 2006-2012 онд 25 дугаар суваг телевизэд сэтгүүлч, тоймч,
- 2010-2012 онд “Их талбар” ХХК-ийн Гүйцэтгэх захирал,
- 2017-2021 онд “Утааны эсрэг ээж аавууд” ТББ-ын Тэргүүн,
- 2019-2021 онд “Тавантолгой түлш” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр тус тус ажилласан.
- 2019 онд Удирдлагын академийн Мэргэшил дээшлүүлэх институтэд Нийгмийн эгэх хариуцлага чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХОТ, ХӨДӨӨГИЙН ХӨГЖЛИЙН БОДЛОГЫН ЗӨВЛӨХ ОРГОЙН БУЯННЭМЭХ
1988-1998 онд “Хүмүүн” цогцолбор сургууль, 1998-2004 онд “Их засаг” олон улсын их сургуулийг төгсөж, 2014-2016 онд Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуульд магистрын зэрэг хамгаалсан.
- 2006-2009 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Зөвлөхүүдийн ажлын албанд референт, Ерөнхийлөгчийн дэргэдэх эрдэмтэн мэргэжилтний салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга,
- 2007-2009 онд “Ойска Монгол” ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн,
- 2007-2010 онд Монголын эрсдэлийн менежментийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн,
- 2009-2013 онд “Глобал Энержи Консалтинг” ХХК-д Гүйцэтгэх захирал,
- 2012-2021 онд “Монфармтрейд” ХХК-д Гүйцэтгэх захирал,
- 2014-2016 онд “Гутал” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга,
- 2011-2021 онд “Дун өргөө” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар тус тус ажиллаж байв.
Ингэснээр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх есөн зөвлөхтэй болжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй