Жолооч нарын зургадугаар сарын 24-өөс өмнөх торгуулийг 50 хувь чөлөөлж, эрхийг сэргээнэ

2021-07-05 799 0

Улсын их хурлаар баталсан долоо дахь удаагийн Өршөөл үзүүлэх тухай хууль маргааш буюу 07 сарын 06-ы өдрөөс хэрэгжиж эхэлнэ. 2021 оны долдугаар сарын 2-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хууль таван бүлэг, 13 зүйлтэй аж.

Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлд заасан зөрчил үйлдсэн хүн 2021 оны аравдугаар сарын 1-ний дотор торгох шийтгэлийн төлбөрийн тал хувийг төлсөн бол үлдсэн хувийг өршөөн чөлөөлнө гэж заасан. Өршөөлийн тухай хуулиар 2021 оны аравдугаар сарын 1-ний дотор Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг зөрчсөн торгуулийнхаа 50 хувийг төлбөл үлдсэнийг нь чөлөөлөхөөр болсон. Хуулийн төсөлд автозамын торгуулийг нэг удаа чөлөөлөхөөр тусгасан байсан хэдий ч батлахдаа дээрх өөрчлөлтийг оруулж, 50 хувийг төлсөн тохиолдолд нэг удаа өршөөлд хамруулахаар болсон.

Мөн 2021 оны зургадугаар сарын 24-өөс өмнө жолоодох эрхээ хасуулсан жолооч нарын эрхийг сэргээх заалт ч хуульд оруулсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Хөрсөн дээр -5 хэмийг давж, цочир хүйтэрнэ

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр буюу 19-20-нд шилжих шөнө Архангай, Булган, Төв а

2026-06-19

Төрийн тахилгатай Хөвсгөл нуурын их цэвэрлэгээний аян хоёр сар үргэлжилнэ 

Ерөнхийлөгчийн санаачилгаар Хөвсгөл нуурын их цэвэрлэгээний аяныг  энэ сарын 22-оос наймдугаар сар

2026-06-18

Согтуу жолооч автомашинтайгаа Энхтайваны гүүрнээс унажээ

Цагдаагийн байгууллагад энэ оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 06.00 цагийн орчимд ХУД-ийн 2 дугаар хо

2026-06-16