Хөдөлмөрийн баатар, сансрын нисгэгч М.Ганзориг таалал төгсжээ

2021-07-05 1268 0

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, сансрын нисгэгч, Шинжлэх ухааны гавьяат ажилтан Майдаржавын Ганзориг 2021 оны Долдугаар сарын 4-ний өдөр таалал төгсжээ. 

Тэрбээр Зөвлөлт-Монголын  сансрын хамтарсан нислэгт бэлтгэж Ю.А.Гагарины нэрэмжит сансрын нисгэгчдийн бэлтгэл сургуулийг дүүргэж, “Союз”” хөлөг тойрог замын Салют станцын сансрын нисгэгч, шинжлэн судлаач болсон билээ.

1981 онд БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн зарлигаар “Сүхбаатарын одон” БНМАУ-ын сансрын нисгэгч цол, 2001 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, 2006 онд Монгол Улсын ШУ-ны гавьяат зүтгэлтэн цол, 2011 онд Хөдөлмөрийн баатар цолоор тус тус шагнагдаж, Монголын шинжлэх ухааны салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан юм.

Талийгаачийн гэр бүл, үр хүүхдүүд, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Иргэд ШТС-ын ойролцоох хяналтын камерын бичлэгийг шууд үзэж, дараалал байгаа эсэхийг шалгах боломжтой

Шатахууны хангамж, нийлүүлэлтийг хэвийн болгох Шуурхай штаб хуралдаж, цаг үеийн нөхцөл байдалтай хол

2026-10-19

Ирэх онд Эмээлтийн постыг Аргалант руу шилжүүлнэ

Багахангай-Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127 км төмөр зам барьсантай холбогдуулан хуучин Эмээ

2026-10-19

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10