Коронавирүсийн халдвараас урьдчилан сэргийлэхэд зориулж дахин 6.5 тэрбум төгрөгийн санхүүжилт хийнэ

2020-02-26 1850 0

Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдаж шинэ төрлийн коронавирүсээс урьдчилан сэргийлэх цогц үйл ажиллагаанд нэмж төсөв баталлаа.

Коронавирүсийн халдвараас урьдчилан сэргийлэх цогц арга хэмжээнд зориулж Засгийн газрын нөөц сангаас 6.5 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилт хийхээр шийдвэрлэв. Уг санхүүжилтийг эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, хувийн хамгаалах хэрэгсэл, оношлуур, ариутгал, халдваргүйтгэлийн бодис худалдан авах, эмч, эмнэлгийн мэргэжилтний илүү цагийн хөлс, унаа, шатахуунд зарцуулах юм.

Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын эрсдлийн үнэлгээгээр манай улсад коронавирүст халдвар зөөвөрлөгдөн орж ирэх эрсдэл маш өндөр, тархах эрсдэл ӨНДӨР гэж үнэлэгдээд байна. Иймд урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлж, санхүүжилтийг нэмэгдүүлэх нь зүйтэй гэж үзжээ.

Мөн улсын хэмжээнд 771.805 хүн халдварт өртөх эрсдэлтэй бүлэгт хамаарч байна. Тэдний 400.000 нь ахмад настан, 350.000 нь архаг хууч өвчтэй, сүрьеэтэй 4000, хорт хавдартай 16.000, бөөр орлуулах эмчилгээ хийгддэг 1000, эрхтэн шилжүүлэн суулгуулсан, дархлаа дарангуйлах эмчилгээтэй 524, ХДХВ/ДОХ-ын халдвартай 281 иргэн байна.

Өнөөдрийн байдлаар манай улсад шинэ коронавирүсийн халдварын тохиолдол бүртгэгдээгүй бөгөөд халдвар гарсан улс орноор зорчсон, халуурсан, ханиалгасан өгүүлэмжтэй 216 хүнд ажиглалт, тусгаарлалт хийж, шинжилгээгээр халдвар үгүйсгэгдсэн бол 7 хүний шинжилгээний хариу хүлээгдэж байна.

Мөн өдрийн хуралдааны үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Нөхцөл байдлыг ард иргэддээ зөв ойлгуулах чиглэлээр ажилалгүй яахав. Гэхдээ одоо засаглах цаг болсон. Одоо хаана, хорино, шийтгэнэ. Ингэж байж нөхцөл байдлыг давна. Тогтоол, захирамжийг хэрэгжүүлэхгүй байгаа бол хариуцлага тооцно. Иргэн хүн иргэний үүргээ одоо биелүүлэх ёстой. Энэ бол нэг хоёр хүний эрх ашиг биш. Энэ бол нийтийн эрх ашиг. Энэ бол улс үндэсний аюулгүй байдал, амь настай холбоотой асуудал учраас дүрэм журмаа сахиулах ёстой. Улсын онцгой комиссыг би сайн ажиллаж байгаа гэж бодож байгаа. Одоо улам сайн ажиллах хэрэгтэй” гэлээ. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Х.Нямбаатар: Энэ өвөл дүүжин замын тээврийн ажил зогсохгүй үргэлжилж, 2026 оны арваннэгдүгээр сард зорчигчдоо тээвэрлэнэ

Нийслэлийн баруун болон урд бүсийн замын ачаалал, түгжрэлийг бууруулах зорилгоор Яармаг–Хархорин чиг

2025-11-12

Ж.Нарантуяа: Шөнийн 03:00 цагт гал гарсан, угаар мэдрэгч төхөөрөмж дуугарч хүүхдүүд маань сэрсэн

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцса

2025-11-12

Б.Амартүвшин: Аравдугаар сард сэтгэл зүйчийн үйлчилгээг давхардсан тоогоор 14600 суралцагч авсан байна

Нийслэл дэх Жендэрийн салбар хороо өнөөдөр хуралдаж, жендэрийн эрх тэгш байдлыг хангах бодлого, үйл

2025-11-07