“Буянт-Ухаа” боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны нэрийг өөрчиллөө

2021-07-02 1082 0

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын тушаалаар “Буянт-Ухаа” боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны нэрийг өөрчиллөө.

Улаанбаатар хотын “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудал дахь агаарын замын хилийн боомтыг  “Чингис хаан” олон улсын нисэх буудалд шилжүүлсэнтэй холбоотойгоор уг боомтод хилийн мэргэжлийн хяналтыг хэрэгжүүлэх  албаны нэрийг ийнхүү “Чингис хаан Олон улсын нисэх буудал дахь Хилийн мэргэжлийн хяналтын алба” болгон өөрчилсөн байна.

Тус алба нь Монгол Улсын хууль тогтоомж, стандартын хэрэгжилтэд хяналт тавихаас гадна олон улсын хүний хөл хориот өвчин, мал амьтны “А” жагсаалтын гоц халдварт өвчин, ургамлын хорио цээртэй өвчин, хөнөөлт шавж, мэрэгч амьтан, хог ургамал улсын хилээр нэвтрэх, өөрийн оронд болон гадаад улс оронд дамжин тархахаас урьдчилан сэргийлэх, бараа, бүтээгдэхүүний чанар, аюулгүйн үзүүлэлт, шаардлагыг хангуулах, аливаа сөрөг нөлөөлөл, эрсдлээс урьдчилан сэргийлэх үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэн ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10

“Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа

“Дэлхийн адууны өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулсан Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх олон у

2026-08-10

Боловсролын сайд Л.Энх-Амгалан “Pearson” компанийн удирдлагатай уулзлаа

Боловсролын сайд Л.Энх-Амгалан "Pearson" компанийн Мэргэжлийн боловсрол, ур чадварын асуудал хариуцс

2026-08-07