Үндэсний их баяр наадмыг нэг жилээр хойшлуулах шийдвэр гаргалаа

2021-07-02 1126 0

Улсын Онцгой комиссоос өчигдөр Үндэсний баяр наадмыг хойшлуулах санал гаргасан тухайгаа мэдээлсэн билээ. Өнөөдөр Засгийн газар ээлжит бусаар хуралдаж энэхүү саналыг хэлэлцлээ.

Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа “Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар нийт зургаан асуудал хэлэлцсэн.

Үндэсний их баяр наадмыг нэг жилээр хойшлуулах шийдвэр гаргалаа. 

Өмнө нь наадмыг үзэгчгүйгээр зохион байгуулахаар төлөвлөж байсан ч ЭМЯ болон Эрдэмтдийн зөвлөлийн дүгнэлтээр энэ удаад наадмаа зохион байгуулбал 12,000 хүний бөөгнөрөл үүсэж, 3,000 орчим хүн халдвар авах эрсдэлтэйг танилцуулсан. Иймд УОК-оос өчигдөр наадмыг хойшлуулах эсвэл цуцлах санал гаргасан. Үүнийг Засгийн газар дэмжиж бүтэн жилээр хойшлуулж байна. 

Энэ шийдвэр орон нутагт мөн хамааралтай” гэв.

Мөн долдугаар сарын 31-ийг дуустал Алтанбулаг боомтын зорчигч тээврийн хөдөлгөөнийг зогсоохоор шийдвэрлэсэн байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Тэтгэврийн зээлд хязгаарлалт тавихгүй байхаар тохиролцжээ

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар болон Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нар ахмадын тэт

2025-07-03

Үндэсний их баяр наадмын соёл, урлагийн арга хэмжээний нэгдсэн хөтөлбөр

Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсн

2025-07-03

3х3 сагсан бөмбөгийн ДАШТ-ий мөнгөн медальт тамирчдад 500 сая төгрөг олгоно

Ерөнхий сайд Г.Занданшатар, Соёл, спорт, аялал, жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам нар Улаанбаата

2025-07-02