PCR шинжилгээний хариуг хуурамчаар үйлдэгчдээс болж 40 иргэн эх орондоо ирж чадсангүй

2021-07-01 723 0

“Хүннү айр” компанийн 06 сарын 30-ны өдрийн Алматы-УБ чиглэлийн нислэгт PCR шинжилгээний хариуг хуурамчаар үйлдсэн, шинжилгээ өгөөгүй гэсэн зөрчилтэй 40-өөд тооны зорчигч эх орондоо ирж чадалгүй үлджээ.

Өөрөөр хэлбэл, зөрчил гаргасан эдгээр тооны иргэдээс болж эх орондоо ирэхийг хүссэн өөр 40 хүн хохирсон гэсэн үг.

“Хүннү айр” компанийн цахим хуудаснаа “Дэлхий нийтээр тархаад байгаа Covid-19 цар тахалд улс орон болгон тартагтаа тултлаа сөхөрч хүнд хэцүү цаг үеийг даван туулахын төлөө чадлаараа хичээж байхад ухамсар дорой хүмүүсийн арчаагүй үйлдлээс болж өөрсдийгөө болоод өрөөлийг хохироох үйлдэл гарч байгаад бидний зүгээс маш их харамсаж байна.

Энэ хүнд хэцүү үед эх орондоо ирэх гэсэн иргэдээ авчрахын тулд манай компани бүхий л чадлаараа ажиллаж байна. Гэтэл БНКазУлстай агаарын хил нээгдээгүй учраас нэг нислэг үйлдэхийн тулд олон газар руу хүсэлт явуулж маш олон шат дамжлагаар УБ-Алматы-УБ чиглэлийн нислэгийн зөвшөөрөл товлосон өдөрт тулгаж ирдэг байхад ардаа маш олон хүний боломжийг хааж нислэгт бүртгүүлчхээд өөрийн буруутай үйлдлээс болж өөрөө ч, боломжоо хаалгасан олон хүнийг хохироож байгаад харамсаж байна.

Манай компанийн 06 сарын 30-ны өдрийн Алматы-УБ чиглэлийн нислэгт PCR- шинжилгээний хариуг хуурамчаар үйлдсэн, шинжилгээ өгөөгүй гэсэн зөрчилтэй 40-өөд тооны зорчигчид эх орондоо ирж чадсангүй.

Эх орондоо гаднаас халдвар тээгээд оччих вий гээд хамгийн түрүүн PCR-ийн шинжилгээгээ хийлгэх байтал улс орноо хууран, өөрийг тань хүлээн суугаа ах дүү хамаатан саднаа аюулд оруулах эрсдэл тээн ирэх нь ухамсарт хүний үйлдэл мөн үү.

Улс орон болгон гаднаас аюулыг нэвтрүүлэхгүй байх бүх л боломжийг эрэлхийн чадлаараа ажиллаж байгаа тул худал хуурмаг бүхнийг хамтын хүчээр олж илрүүлэн шаардлагатай арга хэмжээ авч байгаа гэдгийн илрэл өнөөдөр харагдаж байна гэж үзэж байна.

Иймд бусдыг хуурч өөрийгөө болоод өрөөлийг хохироох үйлдэл хийхгүй байхыг иргэд та бүхэнд анхааруулж байна” гэжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Яармаг-Хархорин чиглэлийн дүүжин тээврийн угсралт эхэллээ

Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төслийн хүрээнд хэрэгжүүлж буй дүү

2025-03-10

Ирэх долоо хоногийн даваа, мягмар, лхагва гараг буюу 03 сарын 5-ыг дуустал бүх нийтээр амарч, шинэлнэ

Энэ жилийн буюу "Элдэв эрдэнэт" хэмээх модон могой жилийн  шинийн 1-ний өдөр тасарч, 2, 3-ны өдрүүд

2025-02-26

Тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш сондгойн хязгаарлалтыг энэ бямба гарагаас эхлүүлнэ

Энэ сарын 22 буюу бямба гарагаас эхлэн тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш сондгойн хязгаарлалт

2025-02-20