Төлбөрийг нь төлөөгүйн улмаас Eruul.gerege.mn систем хаагдаж, ПСР шинжилгээ зогсжээ

2021-07-01 958 0

Иргэд шинжилгээний цаг болон хариугаа авдаг Eruul.gerege.mn системийн ашиглалтын төлбөрийг нь удаа дараа төлөөгүйн улмаас үйл ажиллагааг нь зогсоожээ.

Тодруулбал, тус системийг ашиглаж эхэлсэн үеэс эхлэн нэг л удаа төлбөрөө хугацаанд нь төлж барагдуулсан бөгөөд сүүлийн гурван сарын турш төлөөгүй учир өнөөдрөөс /2021.07.01/ зогсоож буйгаа системийг хөгжүүлэгч компаниас мэдэгдсэн байна.

Системийн үйл ажиллагаа зогссонтой холбоотойгоор шинжилгээний цэгүүд ажиллахгүй, шинжилгээ өгөхөөр очсон иргэдийг буцааж байна гэх мэдээллийг иргэд өгч байна.

Түүнчлэн ЭМЯ-ны өнөөдрийн мэдээллийн үеэр “Еruul.gerege.mn систем ажиллахгүй болсонтой холбоотойгоор өнөөдөр эдгэрсэн болон эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийн тоог мэдээлэх боломжгүй болсонд хүлцэл өчье” гэсэн юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Иргэд ШТС-ын ойролцоох хяналтын камерын бичлэгийг шууд үзэж, дараалал байгаа эсэхийг шалгах боломжтой

Шатахууны хангамж, нийлүүлэлтийг хэвийн болгох Шуурхай штаб хуралдаж, цаг үеийн нөхцөл байдалтай хол

2026-10-19

Ирэх онд Эмээлтийн постыг Аргалант руу шилжүүлнэ

Багахангай-Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127 км төмөр зам барьсантай холбогдуулан хуучин Эмээ

2026-10-19

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10