ЗГ: Хүүхдийн мөнгөн тэтгэмж 100 мянган төгрөгийг он дуустал үргэлжлүүлэн олгоно

2021-06-29 788 0

Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2021 оны зургадугаар сарын 29-нд боллоо. Тус хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хуулийн төслүүдийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.  

Мөн төсвийн тодотголоор хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 2021 оныг дуустал 100.0 мянган төгрөгөөр үргэлжлүүлэн олгохоор боллоо. Энэхүү арга хэмжээнд 576.0 тэрбум төгрөг нэмж зарцуулна.

Нийт 71.5 мянган халамж хүртэгчдэд 2021 оныг дуустал хугацаанд тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлсэн хэмжээгээр нь тооцож үргэлжлүүлэн олгоно. Ковид-19 халдварт цар тахлын үед хүүхдийн мөнгөн тэтгэмжээр дамжуулан өрхийн орлогод дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, халамжийн тэтгэвэр авдаг ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүн, өнчин хүүхдэд сар бүр олгодог тэтгэвэр, тэтгэмжийн 188.0 мянган төгрөгийг 2020 оны тавдугаар сараас 2021 оны долдугаар сар хүртэл 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн байсан. 

Зорилтод бүлэгт олгож байгаа энэхүү тэтгэвэр, тэтгэмжийг он дуустал хугацаанд үргэлжлүүлэн олгохоор төлөвлөжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Эрчим хүчний салбарын ажилчид зургаадугаар сарын 30-аас ажил хаялт зарлахаа мэдэгдлээ

Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооноос эрчим хүчний салбарын ажи

2026-06-19

“Эрдэнэс Монгол”-ын нэрийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” гэж өөрчилж, төрийн өмчит 14 компанийг татан буулгав

“Эрдэнэс Монгол” нэгдлийн бүтэц, зохион байгуулалтыг оновчлох, зардлыг бууруулах, үр ашгийг нэмэгдүү

2026-06-17

Өргөн хэрэглээний эмэнд чанарын шинжилгээ хийж эхэллээ

Өнөөдрөөс иргэдийн өргөн хэрэглэдэг, төрөөс төлбөрийг нь хариуцдаг болон Эрүүл мэндийн даатгалын сан

2026-06-16