“Хүй долоон худаг”-т хувь хүмүүс худалдаа, үйлчилгээ эрхлэхгүй, зорчихгүй!

2021-06-28 998 0

Үндэсний их баяр наадмыг Хүй долоон худагт Долдугаар сарын 10-13-ны өдрүүдэд зохион байгуулахаар болсон билээ. Наадмын үйл ажиллагааг орон даяар шууд дамжуулах бөгөөд зөвшөөрөлгүй иргэдийг нэвтрүүлэхгүй аж. 

Мөн баяр наадмын талбайд хоол хүнс, худалдаа үйлчилгээний үйл ажиллагаа явуулахгүй гэнэ.

Харин зохион байгуулалттай байгууллагууд тэнд үйлчилгээ явуулахаар гэрээ байгуулж болно эсвэл наадамд оролцох хувь хүмүүс өөрсдөө хүнсээ бэлтгэж очих ёстой аж. 

Харин хувь хүмүүс зөвшөөрөл аваад худалдаа үйлчилгээ эрхлэх боломжгүй юм байна.

Өнгөрсөн жилийн “13-р зуун” цогцолборт  болсон наадмын үеэр ганцхан “Модерн Номадс” сүлжээ ресторан явуулын салбараа байгуулан ажилласан билээ.

Дашрамд, цахим наадамд 100 гаруй цэрэг, 250 урлагийн ажилтан оролцох бөгөөд тэндээ шинжилгээ өгч хот хооронд хөдөлгөөн хийхгүй байрлах юм. 

Мөн Үндэсний бөхийн 1024 бөх зодогдлоно гэж Үндэсний бөхийн холбооноос мэдээлсэн. Харин сур харвааны 2000 гаруй тамирчин цэц мэргэнээ сорих аж.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Маргаашаас эхлэн энэ сарыг дуустал цахилгааны хязгаарлалт хийнэ

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас өнөөдөр /2026.3.2/ цахилгаан шугам сүлжээнд хийх засв

2026-03-02

Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг 9 байршилд зохион байгуулна

Нийслэлийн хэмжээнд нөөцийн махыг нэгдүгээр сарын 20-ны өдрөөс 385 цэгээр жижиглэнгээр худалдаалж эх

2026-03-02

Эх орончдын өдрийн барилдаанд Б.Зоригтбаатар түрүүлэв

Монгол Улсад улс төрийн ууган хүчин Монгол Ардын Нам үүсэн байгуулагдсаны түүхт 105 жил, Үндэсний

2026-03-02