Унгирал хийсгэдэггүй улиангар тарих аргыг нээсэн хүн нь Мөнгөн арслан

2024-06-18 2477 0

Хавар, зуны хэдэн сар хотын гудамжаар дүүрэн “модны цагаан юм” хийсч, хүмүүсийн ам хамар руу орж, харшлын өвчинд хувь нэмрээ оруулдаг. Социализмын үед ах нарынхаа заавраар нийслэл хотоо цэцэрлэгжүүлэхдээ манайхан эр эмийг нь ялгах бүү хэл ямар гээч мод тарьж байгаагаа ч сонирхоогүйгээс ийм зовлонт ногоон байгууламжийг үр хойчдоо үлдээсэн нь энэ.

Уг нь эр улиангар таривал ийм хөвөн шиг зүйл хийсгэдэггүй юм гэнэ лээ гэж одоо хүн бүр мэддэг болсон.

Харин энэ нээлтийг хийсэн хүн нь улсын арслан Мөнгөн гэнэ. Мөнгөн арслан 1974 оноос хойш гуч гаруй жил ШУА-ийн Ботаникийн хүрээлэнд ажил­ласан бөгөөд “Шинжлэх ухааны тэргүүний ажилтан” цол тэмдэгтэй эрдэм шинжилгээний ажилтан бөх.

Мөнгөн арслан өөрийгөө мод тарьдаг хүн хэмээн тодорхойлдог бөгөөд Ботаникийн цэцэрлэгт түүний хөлс хүч сэтгэлээ зориул­сан мод олон байдаг гэсэн. Мөнгөн арсланг эрдэм шинжилгээний ажилтан гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүйтэй адил жинхэнэ нэрийг нь ч тэр бүр мэддэггүй. Арсланд эцэг эхээс хайрласан нэр нь Мөнгөн-Оньс гэх юм билээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Ж.Дуламсүрэн: Цаашид түлшний үнэ нэмэгдвэл махны үнэ дахин өсөхийг үгүйсгэхгүй

Энэ оны нэгдүгээр сарын 20-оос эхлэн нийслэлийн есөн дүүргийн 386 цэгээр нөөцийн мах худалдаанд гарг

2026-04-07

Н.Учралын Засгийн газар анхны хуралдаанаа хийж байна

Шинээр байгуулагдсан Н.Учралын Засгийн газар өнгөрсөн бямба гарагаас бүрэн эрхээ хэрэгжүүлж эхлээд

2026-04-06

УИХ-ын даргад нэр дэвшигч С.Бямбацогт  3.2 тэрбум төгрөгийн хадгаламжтай

Таван удаа дараалан буюу 20 орчим жил УИХ-ын гишүүнээр ажиллаж буй ЗГХЭГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч

2026-04-03